Тавантолгойн бүх хувьцааг ард түмэнд өгөх ёстой гэв
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.04.30

Тавантолгойн бүх хувьцааг ард түмэнд өгөх ёстой гэв

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж,  МАХН Тавантолгойн гэрээний төслийг дэмжих боломжгүй гэдэг байр суурь дээр нэгдсэн талаар  мэдэгдлээ.

Тус нам Монголын Үндэсний ардчилсан намтай хамтран 2012 оны УИХ-ын сонгуульд Шударга ёс эвсэл болон оролцсон. Эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт Тавантолгойн ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд байлгаж, монголчуудыг өмч хөрөнгөтэй баян чинээлэг амьдрах үндэс суурийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлэн ард иргэдийн саналыг авснаа тэд сануулж байна.

УИХ-аар хэлэлцэх гэж байгаа Тавантолгойн гэрээний төслийг ард түмэнд ашигтай байдлаар шийдэх зорилго агуулаагүй байгааг мэдэгдэлдээ дурджээ. Шударга ёс эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дэмшүүлсэн байр сууриа бататган мэдэгдэл гаргаж байгаагаа тайлбарлаж байна.  З.Баянсэлэнгэ гишүүний ярьсанаар бол МАХН Тавантолгойн орд бүх ард түний мэдэлд байж, хувьцааг Монгол Улсын бүх иргэн эзэмших ёстой гэж үзэж байгаа ажээ.  Улмаар улсын мэдэлд байгаа хувьцааг ч гэсэн ард түмэнд тарааж өгөх ёстой гэж тэд үзэж байгаа юм байна.