Мэндчилгээ
Эрүүл мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамба
2015.05.06

Мэндчилгээ

“Олон улсын эх баригчдын өдөр”-т

Эх нярайг эсэн мэнд амаржуулж айл гэрт аз жаргалыг бэлэглэх хариуцлагатай бөгөөд ариун үйлсийн төлөө мэдлэг ур чадвар, сэтгэл зүтгэлээ дайчлан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж байгаа эх баригч, эмч Та бүхэндээ Эрүүл мэнд, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

Энэ жилийн эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид-Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриатай тэмдэглэн өнгөрүүлж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн “Анхны тэврэлт” санаачилгыг дэмжин хэрэгжүүлж байгаагаараа онцлог өргөн хүрээнд болж байна.

Эх баригчдын өдөр тутмын хийдэг нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс арьсаар нь шүргэлцүүлэх, хүйг зөв цагт, зөв хөндөх, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах “Анхны тэврэлт” арга хэмжээг хэрэгжүүлэн бодит ажил хэрэг болгон Монголын нярай үрсийг эрүүл саруул бойжиход оруулж байгаа ариун цагаан буянтай үйлс нь цаг ямагт дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө хамтдаа ажиллацгаая.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД Г. ШИЙЛЭГДАМБА