Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нар Ерөнхий сайдад итгэсэнгүй
УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ
2015.05.07

Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ нар Ерөнхий сайдад итгэсэнгүй

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн асуудлаар Засгийн газарт асуулга тавьсан талаараа мэдээлэл хийлээ. Шалтгаан нь Засгийн газар Оюутолгой компанитай 30 сая ам.долларын татварыг цайруулах асуудал бөгөөд энэ талаархи яриа гарч эхэлсэнтэй холбогдуулан гишүүний бүрэн эрхийн хүрээнд асуулга тавьжээ. 

Уг асуулгад, Оюутолгой  компани үйл ажиллагаа явуулснаас хойш хэдий  хэмжээний  олборлолт  хийж хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ. Энэ нь гэрээнд заасан нөхцлийг хангаж чадаж байна уу, Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаарРио тинто компанитай хийж байгаа хэлэлцээрийн үр дүн ямар байна вэ, Оюутолгой компанид хийсэн зардлын хэтрэлтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, Харилцан буулт  хийх ямар нэг гэрээ хэлэлцээр явагдсан нь  үнэн эсэхийг  асуулга явуулж тодруулах гэнэ. 

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохдоо тийм асуудал байхгүй. Оюутолгойтой яриа хэлцэл үргэлжилж байгаа гэдгийг хэлсэн ч тэд хүлээж авахыг хүссэнгүй юу, эсвэл Ерөнхий сайдыг худлаа хэлсэн гэж үзсэн үү дахин асуулга тавьжээ.