Мод
2015.05.08
Д.Оюунхорол сайд УИХ-ын гишүүдэд мод тарих урилга хүргүүлжээ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол УИХ-ын гишүүдэд мод тарих урилга хүргүүлжээ.
Түүний урилгыг хүлээн авсан УИХ-ын гишүүд маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих гэнэ.
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы эхэнд гишүүдийг мод тарих үйлсэд өргөнөөр оролцохыг уриаллаа. Мөн тэрбээр Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд УИХ төгөлтэй болж байгаа гэдгийг дуулгасан. БОНХАЖЯ-наас "Нэг сая мод ургуулах хөдөлгөөн" өрнүүлсэн бөгөөд тус яамны хамт олон мөн маргааш Дамбад мод тарих аж.