Г.Баярсайхан нарын гишүүд мод тарина
Мод тарина
2015.05.09

Г.Баярсайхан нарын гишүүд мод тарина

"Бүх нийтийн мод тарих өдөр"-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина.

Мод тарих үндэсний өдрөөс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын баярын өдрийг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд УИХ-ын гишүүд мод тарих юм байна. Энэ үеэр "Улсын Их Хурлын гишүүдийн төгөл" байгуулж байгааг танилцуулж, нээлт хийгдэнэ. Дээрх арга хэмжээнд УИХ-ын гишүүдээс гадна Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нар оролцох ажээ.