Ө.Энхтүвшин: Ард түмнээс ичиж  байна
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.05.15

Ө.Энхтүвшин: Ард түмнээс ичиж байна

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өчигдөр хуралдсан УИХ-ын чуулганы үеэр “Юу ч шийдвэрлэж чадахгүй энэ чуулганы танхимд сууж байгаадаа заримдаа ард түмнээсээ ичих юм хэмээн бухимдсан.

Чуулганы үдээс хойшхи хуралдаанд УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй байсанд тэрбээр нэлээд бухимдалтай байгаагаа нуугаагүй. Тэрбээр “Ардчилсан намын сайд нар хайчсан юм. Ганцхан Ж.Эрдэнэбат нь Ардчилсан намынхан асуудалд ямар байдлаар хандаж байгаагийн илрэл.

Болж байгаа нэг ч зүйл алга. Засгийн газрынхан наадмаа төлөвлөөд эхэлчихсэн байна. Наадам болтол болох биз гэж байгаа юм уу. Р.Гончигдорж гишүүн амны билгээс ашдын билэг гээд намайг даапаалж байх шиг байна” хэмээн ихэд бухимдаж харагдлаа.