Санхүүжилт авсан төслийн явц ийм байна
Аж үйлдвэрийн яам
2015.05.26

Санхүүжилт авсан төслийн явц ийм байна

Аж үйлдвэрийн яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хөнгөлөлттэй зээл авсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна.

Уг талгалтын дүнг өчигдөр танилцуулав. Хэвлэлийн хуралд тус яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Энхбаяр, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дэд захирал Д.Рэнцэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцсон юм.

Шалгалтыг Жижиг,' дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан- гаас сүүлийн хоёр жилийн хугацаанд олгосон зээл, мөн Засгийн газрын болон "Чингис" бондын эх үүсвэрээс хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилгоор олгосон зээлд явуулсныг тэмдэглэе. Тухайлбал, "Чингис" бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгосон пэл, 2013 онд Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрийг дэмжиж олгосон зээл тус тус багтаж байгаа. Үүнээс гадна 2013-2014 оны “Сум хөгжүүлэх сан”-гийн  хэрэгжилтэд мониторинг мөн хийжээ.

Засгийн газрын бонд, "Чингис" бондын зээл, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2012-2014 онд 419.7 тэрбум төгрөгийн зээл авсан нийт 1680 төслийн 88 хувь буюу 1479 төсөлд энэ удаад мониторинг хийсэн аж. Шалгалтын дүнгээр нийт төслийн 95.9 хувь нь хэвийн хэрэгжилттэй үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа хэвийн хэрэгжиж буй аж ахуйн нэгжийн үр дүнгээс харахад нийт зээлийн 83.5 хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулжээ.

Дээрх аж ахуйн нэгжийн ажлын байр, үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдээд зогсохгүй дэвшилт техник, технологи нэвтрүүлсэн байна. Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, зах зээлээ өргөтгөснөөр борлуулалтын орлого нь дунджаар 20-30 хувиар өссөн дүнтэй гарчээ. Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд 5529 ажлын байрыг хадгалж, 5871 ажлын байр шинээр бий болжээ. Энэ бол мониторингийн үр дүнгийн таатай мэдээ юм.

Тэгвэл мониторингийн явцад илэрсэн саар мэдээллийг ч  хэвлэлийн бага хурлын үеэр дуулгав. Тодруулбал, 23.3 тэрбум төгрөгийн зээл авсан 61 төслийн хэрэгжилт хангалтгүй буюу хэвийн бус хэрэгжилттэй байгаа нь шалгалтаар илэрчээ. Хөнгөлөлттэй зээлд хамрагдсан хэрнээ үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилсөн, зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаагаа зогсоосон, зээлийн . эргэн төлөлт хангалтгүй болон огт хийгдээгүй зэрэг зөрчлүүд байсан юм.

Илэрсэн зөрчлийг ангилж үзвэл зээлийг зориулалтын бусаар ашигласан 22 төсөл байгаа бол аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа явуулаагүй, зогсоосон 20 төсөл байгаа нь шалгалтаар ил болжээ. Харин дахин мониторинг хийж, үр дүнгийн шинжилгээ хийх шаардлагатай 19 төсөл бий. Учир нь төслийг хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгжтэй холбоо барих боломжгүй байсан тул дахин мониторинг хийх аж.

Засгийн газрын бонд, "Чингис" бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг          дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2012-2014 онд 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөгийн зээл тус тус олгосон байна. Үүнээс гадна сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосныг Аж үйлдвэрийн яамны . Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох дурдсан юм. Тэрбээр “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан 13198 иргэн, аж ахуйн нэгж 75.9 тэрбум төгрөгийн зээл авсныг тэмдэглэлээ.

Дээр өгүүлсэн дөрвөн төрлийн эх үүсвэрээс нийт 14897 төсөлд 518.6 тэрбум төгрөгийн зээлийг сүүлийн гурван жилд олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зарцуулсан 196.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн 26 хувийг барилгын салбар, 22.5 хувийг хүнсний салбар, 21 хувийг хөнгөн үйлдвэрийн салбар, 17 хувийг хөдөө аж ахуйн чиглэлийн, 10 хувийг үйлчилгээний салбар, 3.5 хувийг бусад чиглэлийн төслүүдийг санхүүжүүлжээ. Төслийн санхүүжилт авсан зээлийн явц ийм байна.