НИТХ-ын дарга Д.Баттулга "Алдарт эхийн" нэг, хоёрдугаар одон гардууллаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон гардууллаа.
2015.06.02

НИТХ-ын дарга Д.Баттулга "Алдарт эхийн" нэг, хоёрдугаар одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 05 сарын 27-ны өдрийн “Алдарт эх” одонгоор шагнах тухай 79 дугаар зарлигийн дагуу Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон гардууллаа.

Алдарт эхийн нэгдүгээр одонгоор

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ц.Бямбаа, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Ц.Ганчимэг, Налайх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн О.Бердгүл, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Г.Дагиймаа, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Э.Хажидмаа, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн М.Эрхэмзаяа, Ц.Оюунтуяа

Алдарт эхийн хоёрдугаар одонгоор

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Г.Ариунзул, 4 дүгээр хорооны иргэн С.Буянтогтох, 6 дугаар хорооны иргэн Д.Сарангэрэл, 15 дугаар хорооны иргэн Т.Энхцэцэг, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэн С.Батчимэг, 2 дугаар хорооны иргэн Б.Золзаяа, 4 дүгээр хорооны иргэн Ц.Одонтуяа, 12 дугаар хорооны У.Пүрэвсүрэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ч.Бямбадэлгэр, 1 дүгээр хорооны иргэн Ц.Тэгшрэнцэн, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны иргэн М.Гэрэлтуяа, 14 дүгээр хорооны иргэн М.Туяа, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Л.Мөнгөнцэцэг, 23 дугаар хорооны иргэн Д.Мөнгөнцэцэг, 19 дүгээр хорооны иргэн Б.Мөнхзул, 5 дугаар хорооны иргэн М.Золжаргал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ц.Оюунтуяа нарыг шагналаа.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэхүү эрхэм хүндтэй шагналыг та бүхэндээ олгож байгаадаа баяртай байна. Та бүхэнд эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Монголын үрс маш олон болох болтугай” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.