"Миний ном" наадам хоёрдахь жилдээ боллоо
"Миний ном" наадам
2015.05.20

"Миний ном" наадам хоёрдахь жилдээ боллоо

С.Лувсанвандан сангаас санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулсан "МИНИЙ НОМ" утга зохиол, театрын урлагийн наадам болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд “Гол дүр" жүжгийн уралдаанаар эхэлсэн юм. Уг уралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-өөс энэ сарын 17-ны өдрийг дуустал үргэлжилсэн. Тэгэхдээ Хан- Уул, Багахангай, Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын хамарлаа.

Энэ жилийн “Миний ном” театрын урлагийн наадмыг С.Лувсанвандан дан, Хан-Уул дүүргийн Соёлын ордон, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, NTV телевиз хамтран зохион байгуулсан аж. Гол дүр жүжгийн уралдаанд 21 сургуулийн нийт 298 сурагч оролцож, 150 гаруй багш эцэг, эхчүүд жүжгийн найруулагчид арын албанд ажиллажээ. Тэдний тайзнаа амилуулсан жүжгүүдийг нийт 3000 гаруй сурагч, эцэг эхчүүд үзэж, онлайн сүлжээнд тавигдсан жүжгийн багийн мэдээллийг 3200 гаруй шэйр, түгээлт хийгдэж, бүх сургууль идэвх санаачлагатай оролцсон гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм.

"Миний ном-2015" утга зохиол, театрын урлагийн наадмын "Гол дүр" жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, С.Лувсанвандан сангийн тэргүүн Л.Болд, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА С.Болд-Эрдэнэ болон 2015 онд дэлхий дахинд нээлтээ хийсэн “Чонон сүлд” киноны гол дүрийн жүжигчин МУСТА Р.Анхням нар хүрэлцэн ирсэн. Эдгээр зочид "Гол дүр" жүжгийн уралдааны шилдэг гол дүрүүдэд шагналыг гардуулсан. Түүнчлэн шагнал гардуулах ёслолд Реппер Цэцэ, NMN нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм.

Гол дүр” жүжгийн уралдааны гуравдугаар байрыг 52 дугаар сургууль В.Хюгогийн зохиол "Парисийн дарь эхийн сүм" жүжгээр, хоёрдугаар байрыг 34 дүгээр сургууль Н.Ганхуягийн зохйол "Хайрт Долгор багшаа" жүжгээр, нэгдүгээр байрыг 60 дугаар сургууль С.Дашдондогийн зохиол "Тэмүүжний бага нас" жүжгээр тус тус эзэлсэн. Ингээд тэргүүн байрт шалгарсан 60 дугаар сургууль зургаан сая төгрөгийн үнэ бүхий С.Лувсанвандан сангийн нэрэмжит утга зохиолын танхимтай болох эрхээр шагнагдлаа.

Гол дүр жүжгийн уралдаан нь шилдэг туслах болон гол дүрүүдийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг 26 дугаар сургууль Ч.Лодойдамба агсны зохиол "Гарын таван хуруу" жүжгийн бага дүү Элбэгийн дүрээр сурагч Б.Эрхэмбаяр, шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг 114 дүгээр сургууль, Н.Себастьяны зохиол "Нэргүй од" жүжгийн багш Кукогийн дүрээр А.Доржпагам, шилдэг эрэuтэй гол дүрийн шагналыг Багануур дүүргийн Гүн галуутай цогцолбор сургууль, Карло Гольдоний зохиол "Хоёр эзний ганц зарц" жүжгийн зарцын дүрээр сурагч Э.Золбаяр, шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг 34 дүгээр сургууль, Н.Ганхуягийн зохиол "Хайрт Долгор багшаа" жүжгийн Долгор багшийн дүрээр сурагч Х.Цэнддулам нар тус тус авч мөнгөн шагнал, зөөврийн компьютер, өргөмжлөл, цомыг хүртсэн юм.

Энэхүү наадам нь 2014 оноос эхлэн явагдаж байгаа бөгөөд 2014 оны шилдэг сургуулиар Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль шалгарч С.Лувсанвандангийн нэрэмжит иж бүрэн утга зохиолын танхимтай болоод байгаа аж. Тэгвэл энэ жил Хан-Уул дүүргийн 60 дугаар сургууль утга зохиолын иж бүрэн танхим тохижуулах эрхийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болдоос гардан авлаа.

Өнөө жилийн наадам илүү өрсөлдөөнтэй байсныг оролцогчид хэлж байсан юм. Хан-Уул дүүргийн Соёлын ордонд өөрсдөө оролцсон жүжиг болоод найз нөхдөө дэмжихээр ирсэн хүүхдүүдэд сандал олдохгүй байв. Үүнээс аль хэр хүлээлттэй өрсөлдөөнтэй наадам болж өнгөрдөгийг харж болохоор байлаа. УИХ-ын гишүүь Л Болд “Бид жил бүр сангийн нэрэмжит театр урлагийн уралдааныг зохион байгуулж байгаа.

Энэ жил хүүхдүүд маш идэвхтэй оролцсон байна. Жилээс жилд өргөжиж, чадварлаг болж байна. Хүүхдүүд өөрсдөө сэтгэлээсээ оролцсон ийм сайхан арга хэмжээ болжээ. Үүнийг зохион байгуулсан бүх хүмүүс багш нар, найруулагчид, жүжгийн төрлүүдээр идэвхтэй авьяасаа сорьж оролцож байгаа хүүхдүүд, сурагчид бүгдэд нь чин сэтгэлийн баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Аливаа ард түмний бахархал бол олон зүйл байдаг. Монголчууд бид түүхээрээ, эзэн Чингэсээрээ, байгалиараа гээд бүх л зүйлээрээ бахархдаг.

Гэхдээ бид оюуны соёлоороо хамгийн их бахархдаг ард түмний нэг гэж хэлж болно. ЮНЕСКО-д улс орнууд түүх, соёлын дурсгалуудаа бүртгүүлдэг. Гурван улс зэрэг ЮНЕСКО-д шилдэг оюуны өвөө бүртгүүлсэн юм. Тэнд Япон улс хоол бүртгүүлээд, Хятад бас өөрийнхөө уран бүтээлийн чиглэлээр нэг юм бүртгүүлж байсан. Харин манай улс Монгол уран бичгээ бүртгүүлж байлаа. Тэгэхээр монголчууд бид бүс нутагтаа төдийгүй дэлхийд оюуны соёлын хувьд их гайхамшигтай улс юм.

Манай  зохиолчид, хөгжмийн зохиолч нар, урлагийнхан, театрынхан, уран зураачид гээд улс нь гурван сая хүнтэй атлаа гурван зуун сая, тэрбум хүнтэй улсуудтай өрсөлддөг байдлаараа бид хэзээ ч өөрийгөө дутуу үнэлэхээргүй өндөр оюуны чадамжтай ард түмэн. Манай Хан-Уулыг харахад энэ нотлогдоод байгаа юм. Утга зохиолын хичээл, уран зохиол, театр урлаг энэ бүгдээр онцгой харагдаж байна.

Театрын урлаг бол дуу, бүжиг, жүжиглэлтийг бүгдийг шаардаж байдаг хамгийн хүнд төрөл юм. Манай Хан-Уул дүүргийн хүүхдүүд бол үүнийг мэргэжлийн чадаж байна. Мань мэтэд мэргэжлийн харагдаж байгаа юм. Мэргэжлийн хүмүүс өөрөөр  үнэлдэг байх л даа. Монголын хүүхэд залуучуудын гайхалтай төлөөллийг энэ уралдаан тэмцээн чухамдаа харуулж чадаж байгаа юм. Та бүхний энэ авьяас эцсийн эцэст Монгол Улсын авьяас, монголын ард түмний авьяас тиймээс үүнийгээ хамтдаа хөгжүүлж, дэлхийн түвшинд гаргацгаая аа гэж  байлаа.