Мэндчилгээ
МҮЭ-ийн нийт гишүүд, идэвхтэн сонгуультнууд Та бүхэндээ Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр-Майн-1-ний өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Энэ өдөр дэлхийн олон орны иргэд, хөдөлмөрчид тулгамдсан бэрхшээлтэй асуудал, хүрэх зорилгоо төр засгийн газар, ажил олгогч нартаа хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг билээ.МҮЭ-ийн холбооноос Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй зохистой ажлын байрыг ажлын байр бүрт бүрдүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангуулах, эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ хийх эрхийг баталгаатай хэрэгжүүлэх шаардлагатай байгаад онцгой анхаарал хандуулж ажиллахыг Засгийн газар, УИХ, нийт Ажил олгогч нарт хандан уриалж байна.Тэнгэрийн хаяанаас цааш сэтгэжТэмүүлэл хүслээ биелүүлэхийн төлөө хамтдаа ажиллацгаая.Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.