Гар хөл амны өвчнөөр өвчлөгсдийн 98 хувь нь 0-14 насны хүүхдүүд байна
2010.06.03

Гар хөл амны өвчнөөр өвчлөгсдийн 98 хувь нь 0-14 насны хүүхдүүд байна

2010 оны зургадугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд гар, хөл амны өвчлөл 1183 бүртгэгдсэнээс нийслэлд 626, хөдөө орон нутагт 557 байна. Өвчлөгсдийн 98,9 хувийг  0-14 насны хүүхдүүд эзэлж байна. Гэхдээ сүүлийн үед өвчлөл буурч байгаа байгаа гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 2008 оны тавдгаар сарын 8-нд энтеровирус-71-ээр давамгайлан үүсгэгдсэн гар хөл амны өвчний анхны том дэгдэлт манай улсад эхэлж, нийслэлийн найман дүүрэгт /Багахангайгаас бусад/ 1399, 20 аймгийн /Баян-Өлгийгөөс бусад/130 суманд 1605 нийт 3004 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөгсдийн 83 хувийг 0-10 насны хүүхдүүд эзэлж байсан.

Тухайн үед Улсын Онцгой комисс, холбогдох байгууллагууд хамтарч өвчний тархалтыг хязгаарлах, хүндрэл, нас баралтаас сэргийлэх ажил зохион байгуулж байсан. Өнөөдөр ийм хэмжээнд хүрээгүй ч энэ өвчнөөс сэргийлэхийн тулд зайлшгүй шаардлагатай биш бол олон нийтийн газраар хүүхдээ авч явахгүй байх, хувийн ариун цэврийг сайтар сахиж байх талаар мэргэжлийн хүмүүс зөвлөлөө. Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд энэ үеэр зах, дэлгүүр зэрэг олон нийтийн газарт ариутгал, халдваргүйтэл, цэвэрлэгээг тогтмол хийж хэвшүүлэх, ХӨСҮТ-д мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг байнгын бэлэн байдалд ажиллаж, анхны тусламжийг цаг алдалгүй өгч байх үүрэг өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.