Тоосжилт үүсгээд байгаа ургамлыг хотын ногоон байгууламжид ашиглах боломжтой хэмээн УИХ-ын гишүүн Д.Очирбат онцоллоо
2010.05.07

Тоосжилт үүсгээд байгаа ургамлыг хотын ногоон байгууламжид ашиглах боломжтой хэмээн УИХ-ын гишүүн Д.Очирбат онцоллоо

Манай улсын таван хүн тутмын нэг нь шарилжны харшилтай бөгөөд тун удахгүй энэ тоо өсөж, хоёр хүн тутмын нэг нь харшилтай болох судалгаа байдаг байна. Тиймээс эдгэх магадлал маш бага байдаг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад УИХ-ын эмч мэргэжилтэй гишүүдийн нэг Д.Очирбат оролцсон юм. Эрхэм гишүүн тоосжилт үүсгэдэг бидний “хогийн” гэж нэрлээд байгаа ургамлуудыг үндсээр нь сугалж устгах биш, өвчин, тоосжилтыг үүсгэдэг тэр цаг хугацаанаас нь өмнө тоосжилт үүсгэж байгаа хэсгүүдийг нь тайраад, үлдсэн суурь хэсгээр Улаанбаатар хотын ногоон байгууламжын нэмэгдүүлэх боломжтой юм хэмээн онцолж байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.