УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.06.03

Өвөрхангай аймгийнхан Уул уурхайн бодлогын талаар хэлэлцлээ

Өнгөрсөн ням гарагт Уул уурхайд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн зохицуулж, цаашлаад Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулах зорилго бүхий уул уурхайн аж ахуйн нэгж иргэдэд ямар бодлого баримтлах хэрэгтэй талаар сургалт зохион байгуулжээ.

Уул уурхайн талаар ярихаар бичил уурхай эрхлэгчид буюу нинжа нар болон аж ахуй нэгжийн асуудал давхар хөндөгдөж эхэлдэг.Энэ үүднээс УИХ-ын гишүүн  Я.Содбаатар Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл болон сумдуудын байгаль орчин хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж уул уурхай эрхлэх сонирхолтой иргэд аж ахуй нэгжийг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардах төдийгүй нөхөн сэргээлт хийсэн газар нутаг руу хувиараа ашигт малтмал олох сонирхолтой иргэд, нинжа нарын хууль бус үйлдлийг таслан зогсоохыг нэн тэргүүнд анхаарууллаа.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?