2015.06.02

Ж.Энхбаяр: Дубайн төлөвлөгөөнд олон ноцтой зүйл илэрсэн

Гэрээ юу төлөвлөгөө юу

Дубай хотноо шийдэгдсэн Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг  УИХ дахь нам, эвслийн бүлгүүд шалгаж хянаж эхэллээ. МАН-аас Дубайн төлөвлөгөөг хянах ажлын хэсэг байгуулсан бол эвслийн бүлгээс эрдэмтэн шинжээчээр Дубайн төлөвлөгөөг хянуулах санал гарсан байна.

УИХ дахь МАН-ынхан Ерөнхий сайдын төлөвлөгөө гэж нэрлээд байгаа зүйл нь гэрээ байж мэднэ гэж үзэх болжээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын Дубай хотноо шийдсэн Оюутолгойн далд уурхайн төлөвлөгөөг судалж хянан эргэн харах шаардлагатай гэж үзэж байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?