НҮБ-ын. Ерөнхий нарийн бичгийн дарга Бан ги мүн-ий дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан илгээлт
2015.06.05

НҮБ-ын. Ерөнхий нарийн бичгийн дарга Бан ги мүн-ий дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан илгээлт

Жил бүрийн зургадугаар сарын 5-нд тохиодог Дэлхийн байгаль орчны өдрийг НҮБ-аас “Долоон тэрбум хүсэл, нэг дэлхий, зөв хэрэглээ” уриан дор тэмдэглэж байна. Уг өдрийг БОНХАЖЯ долоо хоногийн турш тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн олон нийтэд зориулсан сурталчилгааны чиглэлд түлхүү анхаарч байна.

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уриалга гаргаж, хүн бүр байгаль орчиндоо ээлтэй, хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлэхийг уриаллаа. “Бидний өдөр тутмын амьдралд ус, эрчим хүч, цаасаа хэмнэх, гялгар уутны хэрэглээгээ багасгах, орчин тойрноо цэвэрлэж, хоол хүнсний хаягдлаа багасгах, ажил руугаа алхаж очих, дугуй унах, хог хаягдлаа ангилан ялгах гэх мэтээр өнөөдрөөс эхлэн хийж, хэвшүүлэх энгийн атлаа эх дэлхийдээ оруулах том хувь нэмэртэй олон ажил бий. Тийм учраас хүн бүрийг өөрөөсөө эхлэн өөрчлөгдөж, байгаль эх дэлхийнхээ төлөө хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлж, долоон тэрбум хүслийг биелүүлэхийн төлөө өдөр бүр хичээхийг уриалж байна” хэмээн уг уриалгад өгүүлжээ.

Мөн БОНХАЖЯ-наас хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлсэн ард иргэдийн арга туршлагыг хуваалцах онлайн аяныг зургадугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд өрнүүлж, хамгийн шилдэг хэмнэлттэй хэрэглээтэй иргэдэд салбарын сайдын талархлыг олнайн хэлбэрээр хүргэж, арга туршлагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Түүнчлэн зургадугаар сарын 6-ны автомашингүй өдрийн “Улаанбаатар марафон “гүйлтийн тэмцээнд БОНХАЖЯ   байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг сурталчилж, хамтран оролцох гэж байна.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг тооцоолон үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд бидний дэлхий одоогийн нөөц боломжоосоо хоёр дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орны иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатай байгаа юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ий Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан илгээлт

“Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийн уриа нь Долоон тэрбум хүсэл, Нэг дэлхий, Хэмнэлттэй хэрэглээ юм. Тогтвортой хөгжлийн зорилт нь хүрээлэн буй орчны доройтлыг одоо байгаагаас ихэсгэхгүйгээр дэлхийн бүхий л хүн ардын амьдралын чанарын сайжруулахад чиглэгдэн улмаар ирээдүй хойч үедээ өвлүүлэх байгалийн баялаг нөөцийг бууруулахгүй байлгахад оршиж байгаа юм. Бид хамтдаа эрчим хүч, ус болон бусад байгалийн нөөц бага зарцуулагддаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хоол хүнсний хаягдал бага гаргах гэх мэтдээ өөрчлөлт хийн шинэчлэлийг хийж чадна.

Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд ихээхэн боломжийг олгох болов уу гэж найдаж буйшинэчлэл өөрчлөлтийн энэхүү 2015 оны Дэлхийн байгаль орчны өдрийг бүгдээрээ хүрээлэн буй орчинд болон энгийн амьдралд нөлөөлж буй нөлөөллийн талаар илүү анхаарал хандуулж өнгөрөөцгөөе! Бүгдээрээ өөрсдийнхөө хийж буй сонголтоос үүдэлтэй хүрээлэн буй орчинд учрах үр дагаварыг авч үзэцгээе! Амьдарч буй дэлхийгээ дээдэлсэн илүү сайн үйлчлэгч, үйлчлүүлэгч болцгооё!”

НҮББОХ-ийн Гүйцэтгэх захирал Аким Штайнерийн  Дэлхийн байгаль орчны өдөрт зориулсан илгээлт

Долоон тэрбум хүн амьдарч улам бүр глобалчлагдаж буй энэ дэлхийд хувь хүний гаргаж буй үйлдлүүд, түүний хүч нөлөөг дутуу үнэлэх амархан. Жил бүр болдог Дэлхийн байгаль орчны өдөр нь дэлхийн бүхий л хүмүүст хувь хүн бидний хийж буй сонголтоор бидний оршин буй дэлхий тодорхойлогдож байдаг гэдгийг сануулдаг. Дэлхийн долоон тэрбум иргэд бидний өдөр тутмын амьдралдаа хийж буй үйлдэл, сонголт нь байгаль, орчинд хамгийн их нөлөө үзүүлдэг – зарим нь байгалийн нөөцийн алдагдалд ч хүргэх нь бий нөгөө талаараа эмзэг экосистемийг хамгаалах үйлсэд ч хувь нэмрээ оруулах нь бий. Шийдвэр гарган сонголт хийж буй бүхий л цаг минут биднийх!

Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийн уриа болох Долоон тэрбум хүсэл, Нэг дэлхий, Хэмнэлттэй хэрэглээ гэдэг нь бүхий л боломжуудад тулгуурласан тогтвортой эдийн засгийн хөгжлийг байгалийн баялаг нөөцөө зөв ашиглан бүрдүүлэх, хөгжүүлэхэд эх дэлхийн иргэн та бид бүхэнд хувь хүний үүрэг хариуцлага, хувь нэмэр байгаа шүү гэдгийг тодруулж өгч байгаа юм.

Өнөөдөр үйлдвэрэл хэрэглээний тогтвортой бус хандлага, ээлтэй бус менежмент нь дэлхийн хүрээлэн буй орчны доройтолд үзүүлж буй сөрөг нөлөө хэвээр байсаар байна.

Хүн байгаль хоёрын хоорондын “үсрэнгүй дотно” сүүлийн 50 гаруй жилийн харилцаа нь бидний аль ч үеийн түүхэнд тэмдэглэгдснээс илүүтэйгээр байгалийн баялаг нөөцийг ашигласнаар хүрээлэн буй орчны доройтолд хүргэсэн гэдэгт эргэлзэх зүйл байхгүй биз.

Өсөн нэмэгдэж буй хүн ам болон тэр хэрээр нэмэгдэх хэрэглээний шаардага хоёр ялангуяа 2050 он гэхэд 9 тэрбум иргэнтэй болоход ямархуу байх талаар бид өөрсдөөсөө асуух ёстой. Дэлхийн хэмжээнд 1900 онд 7 тэрбум байсан байгалийн баялаг олборлолт 2050 он гэхэд 140 тэрбум болох тооцоо байна. Энэ үзүүлэлт мэдээж авч, хэрэглэж болохуйц байгалийн нөөцийн хэр хэмжээг даван гарах үзүүлэлт болох бизээ.

Нөөц багасч үнэ нэмэгдэж байхад бид зүгээр л хог гэдэг зүйлийг тэр хэвээр нь орхиж болохгүй. Гэхдээ энэ эх дэлхийд амьдрах дараа дараагийн үе хойчдоо эрүүл орчин, эдийн засгийн боломжит байдлыг бүрдүүлэхэд түлхэц болохуйц хэмнэлттэй зөв ашиглалтанд шилжих боломж цаг хугацаа бидэнд байгаа.

Энэ дэлхийн долоон тэрбум хүнийг байгалийн баялаг нөөцийг ухамсартай ашиглах талаар дор хаяад нэг өөрчлөлтийг өөрөөсөө өнөөдрөөс эхлүүлвэл бидний амьдарч буй цэнхэр гараг ямар болох бол гэж мөрөөдөөд үзэхийг уриалж байна.

Тэгээд та бүхнийг тэрхүү бодсон мөрөөдсөн хүсэл эрмэлзэлээ бодит арга хэмжээ болгон түүнийхээ төлөө ажиллаасай гэж хүсэж байна: нэг удаагийн хэрэглээ гялгар уутнаас татгалзах, машины оронд дугуй унан ажил сургуульруугаа явах зэргээс ч эхлэж болно.

Дэлхийн байгаль орчны өдөр бол Эх дэлхийгээ хайрлахад дэлхийн иргэн бүрт үүрэг хариуцлагаа ухамсарлах мөн Өөрчлөлтийн эзэн байх боломжийг олгодог өдөр юм.