Сархадтай тэмцэх шинэ хууль эцсийн хэлэлцүүлэгт
Архидан согтуурахтай тэмцэх шинэ хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.
2015.06.06

Сархадтай тэмцэх шинэ хууль эцсийн хэлэлцүүлэгт

УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт “Байнгын хороогоор дэмжээд явуулсан саналыг Хууль зүйн байнгын хороон дээр унагасан байна. Аймгийн төвөөсөө 400 км алсад байгаа суманд архи, согтууруулах ундааны зөвшөөрлийг аймгийн түшмэд өгөх нь.

Дүүрэг хар бор хамаг юмыг хийдэг атлаа нийслэлийн түшмэд архи, согтууруулах ундааны зөвшөөрөл олгох нь хаана, юу байгаагаа мэдэх юм уу гэж ярьж, санал гаргаад дэмжсэн. Ийм байдлаар хууль батлагдвал архидан согтуурахтай яаж тэмцэх юм ” гэсэн асуудлыг хөндөж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт

Харин Ц.Даваасүрэн гишүүний хувьд:

Ямартай ч хуулийн төсөл батлагдах нь ойлгомжтой боллоо.