Архангайчууд “бид хамтдаа”аянд нэгдлээ
“Бид хамтдаа” аян
2015.06.16

Архангайчууд “бид хамтдаа”аянд нэгдлээ

Ардын намынхан мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа ард түмний санал бодлыг тусгах үүднээс “Бид хамтдаа” аяныг орон даяар зургаан сарын хугацаандоохион байгуулахаар болсон. Энэхүү аяны орон нутаг дахь нээлтийг өнгөрсөн бямба, ням гарагт Архангай аймагт эхлүүллээ. Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Су.Батбодд, О.Содбилэг, Ж.Батсуурь, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн дэд сайд Т.Тэмүүлэн, ИАН'-ьш" Хяналтын ерөнхий хорооны дарга Н.Цагаанхүү, Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Даваасүрэн, Стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа нарын ажлын хэсэг Архангайн сумдаар хуваагдан ажиллаж, иргэдийн санал, шүүмжлэлийг сонсохын зэрэгцээ сонирхож байгаа асуудлаар нь мэдээлэл өгсөн юм.

"Эрдэнэмандал, хайрханчууд” Б.Болор, Н.Батбаяр нарт С.Бямбацогтоор үг дайв

УИХ дахь Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэмандал, Хайрхан сумдад ажиллалаа. Саналаа өгч УИХ-д орох замыг нь нээж өгсөн гишүүд нь нэг ч удаа.ирээгүй байхад хаа холын Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн өөрсдийг нь зорин ирсэнд Эрдэнэмандалчууд болон Хайрханчууд нэлээд сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй Ховдын сонгогчдод атаархаж байгаагаа ч битүүхэн илэрхийлээд амжсан.

Эрдэнэмандал сумын Засаг дарга 90 жилийн ойгоо угтаад урлаг, спортын танхимаа засварлаж таарсан тул С.Бямбацогт гишүүн болон Ардын намын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Даваасүрэн нарын иргэдтэй хийх уулзалт халуун наранд гадаа болсон ч иргэд идэвхтэй оролцож байв. Тэд тэтгэврийн насыг хойшлуулахыг эсэргүүцэж, Ардын намаас санаачилсан малчдын тэтгэврийн насыг урагшлуулах саналыг дэмжиж байв. Энэ үеэр «Н.Сергей гуай “Малчдын тэтгэврийн насыг урагшлуулах нь нийгмийн тулгамдсан хэрэгцээ учир та бүхэн үүнийгээ ажил хэрэг болгох хэрэгтэй” хэмээн захиж байв.

“Зургаан настнуудыг сургуульд явуулахын тулд залуу гэр бүл салж, саринах дээрээ тулсан, ноосны урамшууллаа авч чадахаа больсон” гэсэн гомдлуудад УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүүхэд хамгааллын болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд малчдын хүүхдүүдийг найман настайд нь нэгдүгээр ангид оруулж болно гэсэн заалт бий, Тэгэхээр малчид хүүхдээ зургаатайд нь эсвэл наймтайд нь сургуульд оруулах эсэхээ өөрсдөө шийдэх боломжтой.

Ноосны урамшууллын тухайд миний бие энэхүү санаачилгыг гаргаж байсан хүний хувьд хадгалж үлдэх тал дээр анхаарлаа хандуулах болно. Сүүлийн үед эдийн засаг хүнд байгаатай холбоотойгоор ноосны урамшууллыг зогсоох талаар ярьж байгаа. Гэхдээ энэ бүхнийг аль болох нааштайгаар шийдэхээр ажиллана” гэсэн хариулт өгсөн юм.

Эрдэнэмандал сумаас 45 километрийн зайтай Хайрхан сумыг зорихдоо малчин айлынд түр саатахад түүхий эдийн үнэ өмнөх жилүүдийнхээс эрс унаж, амьдралаа залгуулахад хүнд болж байгаа талаар сумын аварга малчин хэлж байлаа. Мөн УИХ-ын гишүүн ирэх сургаар тэднийд цугласан саахалт айлынхан нь “Ажилгүйдэл нэмэгдэхийн хэрээр ядуурал ихэсч байна.

Гэтэл малчдыг Малын хөлийн татвараар сүрдүүлээд эхэллээ. Өмнө нь хийж өгдөг байсан малын халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг одоо огт хийхээ больсноос янз бүрийн өвчин гарч, илүү их мөнгө зарлагадаж байна. Биднийг тоож ирдэггүй манай аймгаас сонгогдсон гээд байгаа УИХ-ын гишүүдэд бидний үгийг заавал хүргээрэй” гэх зэргээр зовлонгоо тоочиж байлаа.

Үдшийн 19:00 цагт Хайрхан суманд биднийг хүрэлцэн очиход 400 гаруй хүн цугласан хүлээж байв. Танхимд орохоос эхлээд л ширүүхэн байсан „ хурал нэлээд халуун уур амьсгал дунд өрнөж, ойлголцлоор өндөрлөв, Хайрханчуудыг нэлээд цөс ихтэй гэлцдэг юм билээ. Тэр ч утгаараа төрийн бодлогыг нэлээд шүүмжилж, ард түмний амьдрал доройтож байгааг анхааруулж байлаа.

Эрдэнэмандалчуудтай мөн л адил тэтгэврийн асуудлыг сонирхож тэтгэврийн зээл авсан хөгшдийнхөө мөнгийг Ахмадуудад ач санах тухай хуулийн төсөл гэгчээр нэг удаа цайруулчихаж болдоггүй юм уу гэсэн саналыг ч гаргаж байсан. Иргэн Н.Оюунчимэг намын талцал жижигхэн суманд хэрээс хэтэрснийг хэлээд манаач, жолооч, цэвэрлэгч нарыг хүртэл намаар нь ялгаж ажлаас халдаг болсон. Ажлаа шийдүүлэх гээд очихоор дарга нар нь байхгүй.

Хот руу сургалтад сууж диплом авах ажилтай байгаа гэж хэлж байна” хэмээсэн бол Д.Батсүх гуай “Төрийн албан хаагчдыг ИТХ- ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байгаагаас болж Ардчилсан намынхан хэн дуртайгаа даргаар тавьж, ажил цалгардуулж байна” гэж байлаа, Хайрханчууд Ардын намыг Засгийн газарт хамтарсныг буруушааж, Ардчилсан намынхнаар ачааг нь үүрүүлэх ёстой байсан гэж байв. Тэд “Ардчилсан намынхныг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж байгаагаа С.Бямбацогт гишүүнээр дамжуулсан.

Мөн Үндсэн хууль зөрчиж, намын нэрийн жагсаалтаар нэр дэвшүүлж байгааг эсэргүүцэж, нэр дэвшигчээ өөрсдөө сонгох боломжийг олгох ёстой, хар машинаар санал тоолохыг болиул” гэсэн шаардлагыг тавьж байлаа  УИХ-ын гишүүн С.Бямбацогт иргэдийн асуулт бүрт дор бүр нь хариулт өгөхийн зэрэгцээ асуудлыг нь УИХ-д уламжлахаа мэдэгдээд санал, шүүмжийг нь намынхаа. мөрийн хөтөлбөрт тусгуулна гэдгээ амласан. Уулзалтыг хааж хэлсэн үгэндээ тэрбээр "Ардын нам өрх бүрт захидал хүргүүлж байгаа. Та бүхэн энэхүү захиаг аваад өөрсдийн санал шүүмжлэлээ аймгийн намын хороо эсвэл төв намд ирүүлж болно. Та бүхний санал, шүүмжийг бид ажил хэрэг болгохын төлөө ажиллана” хэмээсэн.

Өгий нуурын эрэгт жил бүр 1000 мод тарина

Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын санаачилсан “Өгий сан”-гийнхан “Өгий цом” яруу найргийн тэмцээнийг ням гарагт зохион байгуулж, Өгий нуурын эрэг дээр 1000 мод тарилаа. Энэхүү үйл ажиллагааг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх Байгаль хамгаалах сан, “Өгий нуур” сан, Өгий сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан. Шалгарсан 14 найрагчийн уран бүтээлийг Ардын уран зохиолчид болон Болор цомын эзэд шүүж, “Өгий цом”-ын эзнээр яруу найрагч Л.Моломжамцыг шалгаруулсан юм. Энэ үеэр Ж.Мөнхбат “Өгий нуурын эрэг дээр жил бүр мод тарина. Урсацыг нь нэмэгдүүлэхийн тулд Орхон голоос ус татна. Хануйн гол зэрэг загас нь ховордсон голын загасыг өгсөх үйл ажиллагааг “Өгий нуур” сан болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр хийх болно" хэмээсэн.

Уг үйл ажиллагааны дараа Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн бүрэн бүрэлдэхүүнээрээ Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очиж, иргэдтэй уулзалт хийв. Эрдэнэбулганчууд цалин, тэтгэврийн асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас, Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас, уул уурхайтай холбоотой асуудлаар Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэнгээс тодорхой хариулт авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд захиасаа өгсөн.

 Тэр нь “Эдийн засгийн хямралыг бий болгосон Ардчилсан намынхан хариуцлагаа хүлээх ёстой. Үнэ тогтворжуулах нэрийн дор олон тэрбум төгрөгийг өөрсдийн гэсэн компаниудад хүүгүй шахам өгдөг хэрнээ ядарсан иргэддээ цалингийн, тэтгэврийн зээлийг маш өндөр хүүтэй өгч байгааг нь тэвчиж чадахгүй. Хар машинаар биш гараар саналаа тоолдог болъё. Намын нэрийн жагсаалтаар биш нэр дэвшигч сонгогчтойгоо нүүр тулж уулзаг болъё” гэсэн саналуудыг хэлж, энэ бүхнийг ажил хэрэг болгохын төлөө ажиллахыг Ардын намынханд хичээнгүйлэн захиж байв.