Гишүүд “Петро чайна” -ийн үйл ажиллагаатай танилцжээ
2015.06.15

Гишүүд “Петро чайна” -ийн үйл ажиллагаатай танилцжээ

Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байна.

Өнгөрөгч пүрэв гарагт Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ажилласан бол өчигдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод ажиллаж, орон нутгийн удирдлагуудтай уулзан, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудын явц, нийгэм болон боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудтай танилцжээ.

Мөн иргэдтэй уулзах үеэр иргэдийн зүгээс тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, тодорхой салбар, мэргэжлийн орон нутгийн нэмэгдэл, уул уурхайн компаниуд, тухайлбал, “Петро чайна” компани монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, хууль зөрчдөг зэрэг асуудлыг хэлсэн байна. Тэд өчигдөр Матад суман дахь “Петро чайна” компанийн үйл ажиллагаатай танилцжээ.