Чанартай сургалтаар Монголын боловсролд хувь нэмэр оруулахыг хүсдэг
“English World” сургалтын төвийн Гүйцэтгэх захирал Пол Миллзтэй ярилцлаа.
Юун түрүүнд өөрийгөө монгол уншигчдад танилцуулаач!
Намайг Пол Миллз гэдэг. Би Монгол улсад гэр бүлийнхээ хамт 2011 оноос эхлэн амьдарч, ажиллаж байна. Монголд 4 жилийн өвлийг өнгөрүүлжээ. Би Австралийн нийслэл Камбридж хотод амьдардаг байсан. Австралийн Засгийн газарт олон жил ажилласан. Ялангуяа боловсролын салбарт улсын бодлогын хэмжээний ажлуудыг гүйцэтгэж байлаа. Мөн улсын болон хувийн их сургуулиудад ажиллаж байсан. Би Австралийн өмнөд хэсэгт орших Флинда хотын их сургууль төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй, Австрали улсын иргэн.
Монгол улсад ажиллах болсон шалтгаан тань юу вэ?
Монгол улсад байх сайхан, сэтгэл татагдах зүйлс их байдаг. Монголын эдийн засаг надад маш сонирхол төрүүлдэг. Яагаад гэвэл Монголын эдийн засаг бол бусад социолист орнуудын эдийн засгийг бодоход илүү эрчимтэй хөгжиж байгаа, хөдөлгөөнтэй эдийн засаг. Иймд энэ салбарт олон шинэлэг зүйлийг нэвтрүүлж болохоор байгаа юм. Ялангуяа ашигт малтмалын нөөцийг төлөвлөгөө, тооцоо сайтай ашиглаж чадвал одоогийн нөхцөлийг сайжруулах боломжтой.
Мөн Монголын хөдөө нутаг, байгалийн онгон дагшин, үзэсгэлэнт байдал болон бусад олон зүйлс миний сэтгэлийг их татдаг.
Монголд одоогоор ямар ажил эрхэлж байна вэ?
Би Австрали улсад байх хугацаандаа тус улсын Засгийн газарт эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан. Австрали улсын боловсролын салбарт ажиллаж сургалтын системд чанартай сургалтын арга барилыг нэвтрүүлэх зорилгоор төлөвлөгөө боловсруулж, шинэ арга технологиудыг нэвтрүүлж байлаа.
Миний санаа зовдог нэг асуудал бол Монголын боловсролын салбарт сургалтын чанар сул байгаа байдал юм. Олон хувийн сургууль нээгдэж маш олон оюутнууд хамрагдаж байгаа ч сургалтын чанар тийм ч сайн биш. Тиймээс дээд боловсролтой хүн олон байгаа ч ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр байна.
Миний хувьд англи хэлний чанартай сургалт явуулж Монгол улсын боловсролын системд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг зорьдог бөгөөд энэ зорилгынхоо хүрээнд шинэлэг арга барилыг боловсруулан ном сурах бичиг, ашиглах материал, хичээлийн хөтөлбөртөө тусгадаг.
Монгол улсад англи хэлний бүх шатны сургалтыг өөрийн “English World” сургалтын төвөөр дамжуулан явуулдаг.
Түүнчлэн Монгол улсад эдийн засгийн нээлттэй шинэлэг олон талт ажлуудыг дэвшилтэй явуулах боломжтой байгаа гэсэн санааг өөрийн сэтгүүлээр дамжуулан дэлхий нийтэд түгээж байгаа.
Та багш хүний хувьд өөрийн гэсэн арга барилтай байх. Яаж заавал илүү үр дүнтэй болохыг манай уншигчдад хэлж өгөөч!
Сургалтын анхаарах гол зүйл бол чанар. Бид сургалтын орчноо хөгжөөнтэй, сонирхолтой уур амьсгалтай байлгадаг бөгөөд энэ нь бидний сургалтын арга барил, давуу тал болдог. Хичээлийн агуулгыг суралцагчдад хүргэхдээ голчлон зураг, дүрс бичлэгийг ярианы сонсгол, бичих болон унших хэсэгт нийцүүлэн ашигладаг. Суралцагч нь 5000-10000 үгийн сантай байх ба авиаг зөв сурах шаардлагатай байдаг. Тийм учраас сурах арга барилыг аль болох сонирхолтой хэлбэрээр явуулах нь илүү үр дүнтэй.
Аливаа хүн шинэ зүйлийг зургаар дамжуулан хурдан ойлгодог учраас бид шинэ үгийн утга санааг илэрхийлэхдээ зургийг илүү ашигладаг. Энэ нь ч илүү үр дүнд хүргэдэг. Мөн дүрмийн хичээлийг унших, бичих, өгүүлбэрт оруулан сурах аргачлалд ном ашиглан заадаг. Би зохиолчийн хувьд өөрийн сургалтанд зориулж ном гаргадаг бөгөөд бидэнд гаргасан болон хэвлэн ёстой 10 ном байгаа. Бид сургалтандаа өөрсдийн бэлдсэн болон бусад чанартай номыг ашигладаг. Тухайн харилцагчийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авч түүнд нь тохирсон сургалтын хөтөлбөрийг гаргадаг. Бидний зүгээс сурах бичиг, сонсох, бичих болон харилцан ярианд ашиглах материалаар хангадаг. Энэ бүгд нь сургалтын төлбөртөө багтдаг.
Англи хэлний хичээлийг группаар болон ганцаарчилсан хэлбэрээр явуулдаг.
Англи хэлний хичээлийг группаар болон ганцаарчилсан хэлбэрээр явуулдаг. Групп нь нийтдээ 10 оюутныг хамруулж, мэдлэгийн бүх түвшинд тохирсон хичээлийг заадаг. Группын сургалтанд гол төлөв албан байгууллагууд хамрагдаж, өөрсдийн үйл ажиллагааны чиг үүргийн хүрээнд англи хэл судалдаг. Ресторанууд, барилгын болон худалдааны компанууд манай хичээлд хамрагдаж байгаа.
Ганцаарчилсан сургалтын талаар тодорхой ярьж өгөхгүй юу?
Ганцаарчилсан сургалтаар тухайн үйлчлүүлэгчийн санал болгосон түвшинд тулж ажилладаг. Ганцаарчилсан сургалтанд ихэвчлэн тоффел болон бусад олон улсын англи хэлний шалгалтанд бэлдэх сонирхолтой хүмүүс хамрагддаг. Манай багш нар унаган англи хэлтэй гадаад хүмүүс байдаг.
Бидний сургалт бол нэлээн өндөр түвшний мэдлэгийг эзэмшүүлж чадах юм. Бид англи хэлийг амьдралд ойртуулах зорилгоор эхлээд хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг зүйлсийг зааж ойлгуулдаг. Жишээ нь дэлгүүрээр хүнсний болон бусад зүйлс худалдан авахад ашиглагдах үг, тэдгээрийн утгыг зургаар илэрхийлж ойлгуулдаг. Мөн эмэгтэйчүүдийн өдөр тутмын ажил болох нүүр будалтын үед хэрэглэгдэх үг, үйлдлийг англаар тайлбарладаг. Бид тэдэнд аливаа зүйлийг харагдаж байгаа байдлаар нь үзүүлж ойлгуулахыг хүсдэг.
Та англи хэл сурахаар ирсэн хүмүүст юу амлаж чадах вэ?
Манай сургалтын төвд сурснаар тийм хугацаанд, ийм том амжилтанд хүрнэ гэж би амлах дургүй. Яагаад гэвэл оюутнуудын зарим нь залхуу, зарим нь өөрийгөө дайчилдаггүй. Хувийн хичээл зүтгэл гадаад хэл сайн сурахад их нөлөөлдөг. Хичнээн сайн сургалт байлаа ч хүн өөрөө хичээхгүй бол сайн үр дүн гарахгүй. Тиймээс би ийм амлалт өгөх нь тийм ч ухаалаг алхам гэж үзэхгүй байна.
Манай сургалтын төв нь гэрчилгээ олгох мэргэжлийн байгууллага юм. Иймд бид олон шалгалтуудыг авч англи хэлний мэдлэгийн түвшинг тогтоон мэргэжлийн баталгааны гэрчилгээ олгодог.
English World- Таны өмнө дэлхийг нээх түлхүүр
Утас: 94005001 , 77114567
Имэйл: englishworldmongolia@gmail.com