Танхимын сургалтаас VIP хүртэл
Суралцахаа чухалчил!English World
2016.03.22

Танхимын сургалтаас VIP хүртэл

Та ажил, амьдралаа дээшлүүлж, нийгмийн хүрээллээ тэлэхийг хүсч байвал өөрт тулгамдаж буй хэлний бэрхшээлээсээ ангижрах ёстой. Англи хэлний ярих, бичих, сонсох, унших чадварт бүрэн суралцах асуудлыг “English World” сургалтын төв маш хурдан хугацаанд шийдвэрлэх болно.

Суралцагсадын мэргэжлийн онцлог,  цаг завд тохируулан 100 хувь гадаад багш хичээл заах чанартай,  уян хатан, олон төрлийн сургалтыг тус төвийн хамт олон танд санал болгож байна.

Дан Ярианы анги

Долоо хоногийн нэг өдөр нийт 4 удаа буюу нэг сарын хугацаатай хичээллэнэ. Хичээл амралтын өдөр орно.

-Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут
Түвшин: Дунд болон Ахисан Дунд
Нэг сарын төлбөр: 50 000 төгрөг

/Нэг удаагийн сургалт нь 12 500, нэг цаг нь 8333 төгрөгийн үнэлгээтэй гэсэн үг. Та мөнгөө төлж байгаа учраас нөөц боломжоо бүрэн дайчлаарай./

Танхимын сургалт

Англи хэлний бүх шатны буюу үндсэн 6 түвшний сургалт юм. Нэг ангидаа 5-8 хүн элсүүлэх бөгөөд долоо хоногийн 3 өдөр хичээллэнэ. Ажил эрхэлдэг хүмүүст илүү тохиромжтой сургалт. Танхимын сургалтын хувьд цагаа урагшуулж, хойшлуулж болохгүй.
-Хичээллэх цаг: 17:00- 19:00, 19:00-21:00
-Нэг сарын төлбөр: 150.000 төгрөг

/Дөрвөн шат ахихыг хүсвэл дөрвөн сарыг өөртөө зориулж, нийт 600 000 төгрөг шаардлагатай гэсэн үг/

TOEFL ,IELTS -н бэлтгэл анги

Гадаадад сурч, хөдөлмөрлөх боломжийн нэг болох IELTS, TOEFL-н mанхимын болон ганцаарчилсан сургалтууд юм. Гадаадын нэр хүндтэй сургуульд элсэн суралцаж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн болохын тулд та бүхэнд IELTS, TOEFL-н өндөр оноо зайлшгүй чухал юм.

-Хичээллэх давтамж: 7 хоногт 3 удаа өдрийн 2 цагаар, 2 сар үргэлжилнэ

-Хичээллэх цаг: Өдөрт 2 удаа ( үдээс өмнө, үдээс хойш) хичээллэнэ.

-Нөхцөл: Суралцагчдын тоо хязгаартай. Дунд түвшнээс эхэлнэ.

-Нэг сарын төлбөр: 200 000 төгрөг

Бизнес группын сургалт

Байгууллага хамт олон болон мэргэжил нэгт найзуудтайгаа нэгдэж, групп үүсгэн хамтдаа суралцах боломжтой. 100% гадаад багшаар түвшингээ үнэ төлбөргүй тогтоолгож, байгууллага дээрээ болон тус сургалтын төвийн байран дээр ирж суралцаж болно. Хичээллэх өдөр, цагаа өөрсдөө тохируулан англи хэлээ сайжруулах боломж байна.

Нэг сарын төлбөр: 495 000 төгрөг

Мөн VIP- Ганцаарчилсан сургалт /ESL түвшин харгалзахгүй/, бизнесийн англи хэл, мэргэжлийн англи хэл,элчингийн ярилцлагад бэлдэх, байгууллагын захиалгат болоод IELTS, TOEFL-оос гадна SAT, GRE болон GMAT-д бэлтгэх өндөр түвшний сургалтандаа элсэлт авч байна.

/Аль ч төрөл, түвшний нэг шат нь нэг сар хичээллэнэ. Хэрэв та 2 хүнтэй хамт элсвэл нэг хүний 5 хувь, 3 хүн хамт элсвэл нэг хүний 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ./

Дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/EnglishWorld хуудаснаас аваарай.

Суралцахаа чухалчил! English World
Утас: 77114567, 95448844

Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүрийн замын эсрэг талд Peace Tower, 8 давхар, 802 тоот