"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны анхдугаар их хурал боллоо
2015.06.29

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны анхдугаар их хурал боллоо

Зургаадугаар сарын 27-ны өдөр "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны анхдугаар их хурлыг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Их хурал 85 хувийн ирцтэй байсан бөгөөд өөрсдийн дуу хоолой, санал бодлоо солилцохоор орон нутгийн үйлдвэрлэгчид маань маш идэвхтэй нийслэл хотоо зорин ирсэн байлаа.

Мөн үндэсний баялаг бүтээгчдийн анхдугаар их хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг хүндэтгэн УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д.Ганхуяг болон албаны хүмүүс оролцож, өөрсдийн илтгэлээ тавилаа.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Хаврын чуулганаар Аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого болон Үйлдвэржилтийг дэмжих хуулиуд эцэслэн батлагдах байх. Энэ мэт баялаг бүтээгчдэд хамааралтай олон бодлого, хуулиуд явж байгаа. Нэг хэсэг нь долдугар сарын 10-н гэхэд батлагдана. Намрын чуулганы эхэнд Татварын хуулиуд багцаараа өөрчлөгдөнө. Энэ бүхний гол зорилго нь баялаг бүтээгчид буюу ажлын байр бий болгож, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг дэмжихэд чиглэнэ" гэв.  

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Баялаг бүтээгчид экспортын салбарт буюу бүс нутгийн болоод олон улсын зах зээлд өрсөлдөх түүхэн хариуцлагатай мөчлөгийн үед ирээд байна. Тиймээс Монгол Улсын төр засгийн гадаад худалдааг дэмжих бодлого өрсөлдөх чадвартай байх ёстой. Мөн манай баялаг бүтээгчдийн бүтээлч хамтын ажиллагаа маш чухал. УИХ-ын дарга “Баялаг бүтээгчдээ бодитой дэмж” хэмээн хэллээ. 

Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавилаа

Мөн Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл тавьж, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга М.Сарандаваа, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ.