УИХ-ын чуулганы 2025/07/04ний өдрийн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Сүүлийн 10 жилд улсын болон аймаг орон нутгийн чанартай наадамд үзүүр түрүүнд нь ордог морьдуудаас эрлийз адуу хэдэн хувь байдаг юм бэ? гэдэг тоог сонсмоор байгаа. Уяачдын ярьж байгаа шиг тоо баримттай мэдээлэл хэрэгтэй.
Хоёрдугаарт, эрлийз адуу, монгол адуу хоёрыг маллах уралдахад ямар эдийн засгийн ялгаа, ямар зардал байдаг юм бэ? Энэ нь уяачид дээр бизнесийн хувьд ямар ялгаа гаргах вэ гэдэг асуудал байна.
Гуравдугаарт, энэ шийдвэрээр хэдэн хүний ажил, амьдралд нөлөөлөх вэ? Тоо чухал байна.
Дөрөвдүгээрт, Монгол адууг монголчуудын хувьд морьтой холбоотой уламжлал сэтгэлгээ маш хүчтэй ийм ард түмэн. Энийг зөвхөн уралдаанд хүүхдүүдийг унуулж уралдахаас гадна, эрүүл мэндийн тал дээр маш олон үр ашигтай хэрэглээ байдаг. Олон улсад . Тэр тал дээр та хэд сонсож байсан уу? Энэ талаар сонсож дуулж байсан санаа оноо мэдээллүүд байна уу? гэдэг ийм шинжлэх ухааны үндэслэлтэй тоотой мэдээллүүдийг бас сонсъё. Зан үйлийн хувьд эрлийз адуу, монгол адуу хоёрын хувьд шинжилгээ хийсэн юм байгаа юу? Хүүхэд унаж харилцахад.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр хариуллаа.