2025.06.18

Б.Уянга: Эрдэс баялгийн салбарт хэрэгжиж буй 2006 онд шинэчлэгдэж, бусад хуулийг дагаж 350 гаруй удаа өөрчлөгдсөн хуулийг өөрчлөх цаг нь болсон

УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.

УИХ-ын гишүүн Б.Уянга дараах байр суурийг илэрхийллээ.

Шинээр томилогдож байгаа Засгийн газарт амжилт хүсье. Миний зүгээс Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт салбар дээр нь байгаа хоёр чухал хуулийн төслийн агуулгаар хэдэн үг дайя. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танд хандаад, Ашигт малтмалын тухай хуультай холбоотой асуудлыг нэг тодруулаад чуулганы индэр дээрээс хэдэн тоо баримтыг хэлэхийг хүслээмнөх засгийн үед орж ирэх байх гээд нэлээн хүлээлттэй байсан эрдэс баялгийн салбар тэр чигтээ Ашигт малтмалын хуулийг хүлээж байгаа.

Яагаад хүлээж байгаа юм бэ гэхээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль 2006 онд шинэчлэн найруулагдсан. Үүнээс хойш бусад хуулийг дагасан байдлаар 350 гаруй давсан өөрчлөлтийг авчихсан. Анхны үзэл баримтлалаа агуулгад нь хүрэхгүй ийм хууль аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжиж байгаа. Хэрвээ өмнөх засгийн үед ороод ирчихсэн бол өнөөдөр бид нар хэлэлцээд явах байлаа. Та өөрөө яг мэргэжлийн салбарын хүн учраас салбартайгаа танилцах зүйл байхгүй, шууд ажил руугаа ороод явбал. Таны хувьд хөндлөнгөөс ч гэсэн ажиж байсан байх.

Ашигт малтмалын тухай хуулийг заавал сануулаад хэлэх хэрэгтэй байгаа юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар та устай холбоотой хуулиуд дээр нэлээн сайн анхаарал хандуулах ёстой байгааг анхааруулж хэлэхийг хүссэн юм. Эргээд уулзах шаардлагатай бол УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа учраас маргааш ажлын хэсгийн хурлаар бас ерөнхий тайлан боогдох гэж байгаа учраас дүгнэлтүүдийг танд хэлье. Устай холбоотой Дөрвөн үндсэн том хууль байгаа. Энэ хуулиудад давхардал, хийдлийн судалгааг ажлын хэсэг хийсэн. Энэ хуулиуд 2012 оноос хойш огт хөндөгдөөгүй, жижиг засварууд орсон.

Та мэдэж байгаа байх. Усны асуудлуудыг гишүүд хөндөж ярьж байгаа. Та ч нэлээн төслүүдээ судалсан гэж хариулж байсан. Энэ бол олзуурхууштай хэсэг. Гэхдээ хууль эрх зүйн орчин хангалттай сайн байж цаашаа явах ёстой. Газрын доорх судал усны судалгааг заавал анхаараад төсөвтөө нэлээн сайн тусгаж орж ирүүлэх ийм шаардлагатай байгаа. Учрыг нь зүгээр тоон баримтаар хэлэх юм бол Монгол Улсын нутаг дэвсгэрийг 100% гэж үзвэл, газрын доор устай юм уу, үгүй юм уу гэдгийг нь ер нь 17 хувьд нь л мэдэж байгаа юм. Бусад газраа ерөөсөө судалгаа хийгээгүй гэсэн үг. Үүн дээранхаараад цаашаа ажиллавал сайн байх болно. Усны ажлын хэсэгт ажилласан гишүүд болон миний хувьд хамтран ажиллахад бэлэн байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа