Г.Уянгахишиг: Эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын талаар ямар бодолтой байгаа вэ?
УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Та банк санхүүгийн салбарыг сайн мэдэх хүн. Хөрөнгийн зах зээлийн эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл хөгжүүлэхийн чухлыг маш сайн мэдэж байгаа. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын талаар ямар бодолтой байгаа вэ?
Нэгдүгээрт,
Таны хэлснээр тансаг хэрэглээний татварыг нэмнэ гэсэн. Өөрөөр хэлбэл тансаг хэрэглээнд зарцуулагдаж байгаа хөрөнгийг дотооддоо буюу хөрөнгийн зах зээл рүү ухаалаг хөрөнгө оруулалт руу удирдаж чадвал гадагшаа валют урсахгүй байх, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хөрөнгө оруулалтуудаа тэлэх боломжийг бий болгох арга хэрэгсэл болж байгаа. Үүнд төрөөс яаж дэмжиж чадах вэ гэхээр татварыг бодлого юм. Санхүүгийн зохицуулах хороо, арилжаа эрхлэгчдийн холбооноос болон хөрөнгийн зах зээл оролцогчдын зүгээс татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналуудаа хүргүүлсэн байна. Гэтэл сангийн яамнаас саналууддаа өсөлдөө тусгасан зүйл алга. Хөрөнгийн зах зээлийг дэмжих тал дээр Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогыг дэмжиж ажиллахгүй байна уу? Гэж харж байгаа юм. Энэ тал дээр таны баримтлах бодлого ямар байх вэ?
Хоёрдугаарт,
Монгол банкны хуримтлагдсан алдагдал 7,5 их наяд болжээ. Нөгөө талаасаа хуульд заасан пассив, активийн харьцаа хүнд нөхцөл байдалд ороод байна. Энэ талаар Монгол банкны хяналтын зөвлөлөөс өгсөн дүгнэлтэд Засгийн Газарт олгосон зээл нь Монгол Банканд хүндрэл учруулж буй тул цаашид энэ төрлийн зээлийн нөхцөл, гэрээ болон эргэн төлөлт дээр анхаарах улмаар төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс эрс татгалзах шаардлагатай гэсэн дүгнэлтийг өгсөн. Энэ тал дээр Монгол банкийг алдагдалд оруулах хэмжээнд төсөв рүүгээ хольж хутгах энэ асуудал дээр таны бодлого ямар байх вэ?