Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
Зүрх сэтгэлийн боловсрол дээр хүнлэг байх нийгмийн олон талт харилцаанд ажиллах чадвартай мэргэжилтнийг бэлтгэнэ гэдэг нь олон улсад бол сайн. Жишээгээр үзэх юм бол хичээлийн хөтөлбөрийн интеграцчилал хэрэгтэй байна. Дээрээс нь практик сургалт үйл ажиллагаагаар дамжуулан оюутныг төлөвшүүлэх хэрэгтэй. Жишээ нь үүн дотор амьдралын ур чадварын сургалт, сайн дурын үйл ажиллагаа, сэтгэл зүйн зөвлөгөө. Харилцааны ур чадварыг хөгжүүлэх дээр багийн ажил харилцааны ур чадвар. Үүн дээр заавал нэмэгддэг нэг зүйл бол сургууль дахь эерэг орчин маш чухал байдаг. Дээрээс нь эерэг орчин гэдэгт нь оюутны клуб, хамтын ажиллагааны уралдаан тэмцээн зэргүүдийг нэмээд технологийн хэрэглээг нэммээр байгаа юм. Технологи дотроо дижитал платформ болон оюутнуудад зориулсан мэргэжилтнүүдийн лекц сургалтын видеог сургуулийн цахим орчиндоо байршуулах ажлуудыг бол хийх хэрэгтэй байна. Сургалт явуулах багш нарын чадавхыг сайжруулах хэрэгтэй. Яг энэ чиглэлийн хичээл заадаг багш нар, мэргэжлийн зөвлөхүүдтэй ажиллаад. Жил болгон их сургуулиуд оюутныхаа энэ асуудлыг үнэлгээ хийдэг болъё ингэх юм бол бид нархүнлэг ёс, суртахуунтай иргэнээ бэлдэх хоёр хуульд заасан заалтуудын хэрэгжилт бол жинхэнэ утгаараа лхэрэгжих учиртай. Заавал тусгайлсан хөтөлбөр болгож хичээлийн хөтөлбөрт интеграцчилах гэдэг дээр МУБИС тусгай зүрх сэтгэлийн боловсрол хичээлийг оруулдаг гээд заачихсан.ШУТИСболохлоор 11-ийн ур чадварынхаа нэгэнд оруулаад дипломынхоо ард заавал тусгадаг. МУИС 48 цаг заавал тусгадаг гэдэг бол сайн туршлага. Одоо энэ эхэлсэн зүйл дээрээ үргэлжлүүлээд сургуулиуд өөр өөрсдийнхөө нөөц бололцоогоороо энэ сэтгэл зүйчийнхээ үйлчилгээг жоохон сайжруулмаар байна. Учир нь сургуулийн багш нар өөрсдөө нийгмийн үйл ажиллагаа хийснээрээ тодорхой оноо авдаг.Тэр оноо нь оюутанд чиглэсэн ажил байх ёстой. Тэрхүү оноогсургууль өөрийн дүрмээрээ нэмээд өгчихвөл болмоор юм уу? гэж боддог. Учир нь Б цагийн оноо бага байдаг. Оюутнуудыг практик сургалт үйл ажиллагаагаар дамжуулах ажил хийдэг ээ гэж байгаа. Энэ бол тэр миний хэлээд байгаа энэ хүнлэг зүрх сэтгэлийн боловсрол ёс суртахууны хичээлүүдийг оруулах энэ төлөвшүүлэхэд ганцхан л арга. Нэг сэтгэл зүйчтэй боллоо гээдшийдэгдэх асуудал биш. Хөтөлбөртэй боллоо гээд шийдэгдэх асуудал биш. Тэгэхээр оюутанд чиглэсэн энэ ажлыг илүү цогц байвал энэ чинь төгсөгчийн чанартай шууд л хамаатай. Тэгэхээр гадаадад очоод сурахаар энэ ажилтом орон зай эзэлж оюутнуудыг сурах орчныг бүрдүүлдэг учраас сурлагын чанар, дээрээс нь бүтээмж сайтай байдаг. Ялангуяа оюутанд чиглэсэн үйл ажиллагаа нь алаг цоог хэрэгжээд байдаг нь манай их дээд сургуульд хаана байдаг вэ гэхлээр магистр докторууд байдаг шүү дээ. Магистраар сурч байгаа докторт сурч байгаа оюутнуудад хамгийн их дарамттай ачаалалтай сурдаг. Ялгаагүй оюутан. Тэгэхдээ дээд боловсролын энэ хуулийн заалтын дагуу тийм чиглэл ерөөсөө байхгүй байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаар заавал тодорхой төлөвлөгөө гаргаад зөвхөн 2025 онд зарлаад зогсохгүй стратегитай юм хийе ээ гэсэн саналыг хүргүүлж байна. Үүнийг заавал ярилцаж хийх хэрэгтэй.