2025.01.15

С.Цэнгүүн: СЗХ-д шинэчлэл хийхийн тулд хүний нөөц тал дээр хаалттай. Энэ тал дээр ямар бодлого баримтлах вэ?

Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.15/-ны өдрийн хуралдаанаар   Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооныХяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлантай танилцлаа.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

Сангийн яаман дээр урдаа барих мундаг боловсон хүчнүүдийн нэг нь бол Сонор гэж боддог. Таны мэргэжлийн ур чадварт огт эргэлзэхгүй.Таниас асуух ганц асуулт байна. Та санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөцийн тал дээр юу гэж боддог вэ? Ер нь нэлээн хаалттай шинэ салхи ороход хэцүү газар гэсэн нийтлэг ойлголт байдаг. Та энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллах вэ? Санхүүгийн зохицуулах хороонд шинэчлэлт хийхийн тулд баг хамт олон маш чухал.Тэгэхээр шинэ баг хамт олон, шинэ залуус орох боломж хэр нээлттэй байдаг вэ? Үүнийг хэрхэн бий болгох тал дээр бодлыг нь асуумаар байна. Танд амжилт хүсье.