
2025.02.14
Сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP”хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP”хөтөлбөрийг нээлтэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.
Тус хөтөлбөрийг Говь-Алтай, Ховд, Увс аймагт нээж, нийт 1053 сурагч оролцсон байна.
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо Боловсролын ерөнхий газар, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр юм.
“Level Up" хөтөлбөр нь сурагчдад санхүүгийн суурь мэдлэг олгож, зүй зохистой хэрэглээний дадал хэвшил суулгах, мөнгөө зөв удирдах замаар санхүүгийн оновчтой шийдвэр гаргаж, эрсдэлийг үнэлэх чадвартай, хуримтлалтай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой аж.