УИХ-ын чуулганы /2025.06.12/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг дайж, асуулт асуув.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Баянхонгор нутгаас 34 дэх Ерөнхий сайд томилогдох гэж байна. Хөдөө орон нутгийн иргэдийн амьдралд дэм тус болох олон ажлыг хийж чадна гэдэгт бол итгэлтэй байна. Улаанбаатар хотын асуудлыг битгий орхигдуулаарай. Улаанбаатар хотод Улсын хүн амын тал нь амьдарч байгаа. Эдийн засгийн дийлэнх эргэлддэг газар шүү гэдгийг захиж хэлье. Бид эдийн засаг, тоо, мөнгө ярьсаар байгаад нийгмийн дархлаагаа орхисон байна. Нийтийн эрүүл мэндээ орхисон байна. Боловсролын салбараа гээгдүүлсэн байна. Уг нь Улс орны ирээдүй бол боловсролын хөгжил. Энэ боловсролын салбарт байгаа өндөр төлбөртэй хувийн сургууль, олон түмний хүүхдүүдийн суралцдаг ардын сургууль 2-т байгаа энэ ялгааг та арилгаарай гэж захья. Та эрдэм номтой ойрхон хүн учраас үүнийгхийж чадна гэдэгт бол бүрэн дүүрэн итгэлтэй байна. Боловсролын өнөөдрийн доройтол бүрхэг харанхуй болох биш боловсролын хөгжил соён гэгээрэл биднийг урагш нь хөгжүүлнэ гэдэгт би итгэж явдаг. Мөн нийгмийн олон шүүмжлэлийг сонсож хүлээж авч, эергээр дүгнэж үздэг Ерөнхий сайд байгаарай гэж хэлье. Ерөнхий сайдад ажлын өндөр амжилтыг хүсье.