
Наадам
2015.06.30
Наадмаар ЕС ХОНОГ АМРАХГҮЙ
Баяр наадмын дараагийн өдрүүд буюу долоодугаар сарын 16, 17-ны Пүрэв, Баасан гарагийн ажлын өдрүүдийг амралтын өдрүүдэд шилжүүлэхгүй байх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Тиймээс долоодугаар сарын 11-15-ны баярын өдрүүдэд бүх нийтээр амраад 16, 17-ны өдрүүдэд төрийн байгууллагын ажил үйлчилгээ хэвийн журмаар үргэлжлэх юм байна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдийн амралтын асуудлыг Засгийн газраас хэлэлцээд долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг урагшлуулж долоодугаар сарын 4, 5-нд болгоно гэх мэдээлэл цацагдаад байсныг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр үгүйсгэлээ.