Вивa хүүхдийн баярын арга хэмжээ боллоо
Хүүхдийн баярын арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, MCS группийн захирал Ж.ОД нар
2015.06.02

Вивa хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Вива Сити Хүүхдийн баярын арга хэмжээ Монгол улсын хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Хүүхдийн төлөө үндэсний газар8 MCS property хамтран зохион байгууллаа. 

My Little Pony сэдэвтэйгээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Pony баатруудыг хамгийн сайн дуурайж хувцасласан хүүхдэд багачуудыг шагнаж урамшууллаа.

Вива Сити Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр "Бид шинэ үеийн хүүхдүүд" чуулганд оролцож буй аймаг, орон нутгаас ирсэн 300 хүүхдийн төлөөлөл оролцож, хүүхэлдэйн баатруудын хамтаар парад зохион байгууллаа.

Хүүхдийн баярын арга хэмжээнд Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, MCS группийн захирал Ж.ОД нар оролцож Вива сити хороололд цугларсан нийт хүүхдүүд, эцэг эхчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Хүүхдийн төлөө үндэсний газар