Хууль популист байж болохгүй
“Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай ярилцаж УИХ-ын гишүүн С.Одонтуяа, О.Баасанхүү нар болон бусад төлөөллүүд оролцлоо.
1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль болон нэгдсэн конвенцүүд байсаар байгаа боловч хүүхдийн эрх зөрчигдсөөр байна. Хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлага хаанаас үүдсэн бэ ?
УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 онд батлаад 2003 онд нэмэлт өөрчлөлт хийсэн. Одоо Хүүхэд хамгааллын тухай хууль шинээр орж байгаа. Бидний амьдрах орчин хувьсан өөрчлөгдөж буйтай холбогдуулж энэ хуульд зайлшгүй өөрчлөлтүүд оруулах шаардлагатай болсон. Тиймээс энэ хоёр хууль шинэчилсэн найруулгаар өргөн баригдаж байгаа.
Эдгээр хуулийн төслүүд гарч ирснээр хүүхдүүдийн хувьд илүү ээлтэй болж чадах уу. Эсвэл дөрвөн багц хууль явуулах шаардлагатай юу ?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ Хүүхдийн эрхийн байдал хүнд байгаа. Нэг талаасаа яагаад хүнд байгааг бодох ёстой. Аливаа хуулийг батлахдаа эрхийг нь өгч үүргийг нь гаргаад баталгааг өгөх ёстой. Хууль өөрөө популист байж болохгүй. Хүүхэд хамгааллын хуулинд зарим нэг дутмаг зүйл бий. Тухайлбал “ Асрамжийн газрын хүүхдүүдэд хувьсах зардал гэж байдаггүй. Хамгааллын хуулинд үүнийг оруулах ёстой. Хуулийг өөрчлөх нь зөв гэхдээ сайжруулж гаргах хэрэгтэй.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү