УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.07.07

Шийдлийн засгийн газар хамтарсан зорилгоосоо хазайсан

“Монгол улсаа хөгжүүлье” ток шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцлоо.

Энэ удаагийн АН-ын бүлгийн хурлын шийдвэрийн талаар  яриагаа эхлүүлье

АН бүлэг хуралдаж гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг хэлэлцсэн. Гишүүдийн дийлэнх нь хамтарсан зорилгоосоо хазайсан байна,  ажил явахгүй байгаа, бидний төлөвлөсөн ажлыг Засгийн газар хийж чадахгүй байна, ажлаас илүү халаа сэлгээнд их цаг гаргаж байгаа гэж дүгнэсэн.

Гэрээний биелэлтийг хэдэн хувьтай гэж харж байгаа вэ ?

Гүйцэтгэх зөвлөлд гэрээний биелэлтийн талаар мэдээлэл өгөхдөө зүйл заалт бүрээр нь ажлын алба ажилласан. Манай бүлэг гэрээний хэрэгжилт хангалтгүй байна гэсэн тайлангаа Гүйцэтгэх зөвлөлд тавьсан.

АН Засгийн эрхийг авснаас хойш гурав дахь Засгийн асуудал яригдаж байна. Ийм шийдвэр гаргахаас өөр арга байгаагүй юу. Энэ шийдвэр ямар чиг хандлага, хөгжлийг авчрах вэ ?

Хамгийн гол нь засаг төрөө тогтвортой байлгая. Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж зөвхөн МАН-аас томилогдсон сайд нарын оронд л өөр хүмүүсийг томильё гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн. УИХ дээр үйл ажиллагаа хэвийн үргэлжлэнэ.

                             Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү