УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.07.07

Улс төрийн шийдвэр гарахад ялагч нь ард түмэн байгаасай

Ерөнхий сайд зургаан сайдтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахаар болсон. Энэ талаар МАН-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол” Ерөнхий сайд кабинетаа бүрдүүлдэг хуультай. Тиймээс энэ асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхий сайд шийдвэрээ гаргах байх. Бидний юу хийсэн хийгээгүйг ард түмэн харж байгаа. Улс төрийн ямар нэгэн шийдвэр гарахад ялагч нь ард түмэн байгаасай гэж бодож байна.

УИХ-ын гишүүн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “ Энэ бол  тоглоом биш. Анх манай бүлгийн хурал дээр Ерөнхий сайд, АН-ын дарга орж ирэн урьж байсан. Тийм болохоор холбогдох этгээдүүдийн байр суурийг сонсоё” гэж үзээд завсарлага авсан.

                   Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү