Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2015.07.09
Мориноосоо илүү хүүхдээ анхаарахыг шаардав
Энэ жил 8000 орчим хүүхэд хурдан морь унахаар бүртгүүлжээ. Тиймээс унаач хүүхдүүдийг таван сая төгрөгөөс багагүйгээр даатгахаар болсон байна. Хүүхдээ даатгуулаагүй уяачийг наадамд бүртгэхгүй аж.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа “Морийг маш өндөр үнээр үнэлж, их зардал гаргадаг хэрнээ хүүхдийг хамгаалах тал дээр үйлчилгээ хийлгэдэг хүмүүс маш бага байна. Сүүлийн гурван жилд анхны эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж болохуйцаар таван сая төгрөгөөр хүүхдийг даатгуулсан байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа.
Хүүхдийн төлөө үндэсний газраас орон нутгийн бүх байгууллагаараа дамжуулаад хүүхдийн баяр наадам, орон нутаг бүсийн наадам, ойн арга хэмжээнд болж буй бүх уралдаануудад хэлтэс, багууд ажиллахаар болсон” гэлээ.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү