УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.07.16
Б.Бат-Эрдэнэ аварга шинэ арслангаа дагуулан нутгийн овоондоо гарахаар явжээ
Төрийн их баяр наадамд түрүүлж, улсын арслан цолыг 22-хон насандаа хүртэж, дуулианы эзэн болоод буй улсын арслан Э.Оюунболд нутгийнхаа аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хамтаар төрсөн нутаг руугаа явсан гэнэ.
Учир нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ наадамд түрүүлснийхээ дараа нутгаа зорьж, уул овоондоо гардаг байсан уламжлалаа нутгийн шинэ арсландаа өвлүүлэхээр авч явсан сурагтай. Энэ далимдаа аварга, арслан хоёр нутгийнхантайгаа баяраа хуваалцах гэнэ.