УИХ-ын таван байнгын хороо хаврын чуулганы үйл ажиллагаагаа тайлагналаа
Хууль зүйн байнгын хороод
2015.07.17

УИХ-ын таван байнгын хороо хаврын чуулганы үйл ажиллагаагаа тайлагналаа

УИХ-ын гишүүд өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэхээр баталсан жагсаалтынхаа 80 хувьтай тэнцэх хуулийн төслийг хэлэлцэн баталжээ.

Тодруулбал энэ хугацаанд 158 хууль тогтоомжийн төслийг өргөн барьснаас 136-г нь хэлэлцэн баталдсан, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хэд хэдэн хууль тогтоомжийн төслийг шийдвэрлэсэн байна.

Энэ сарын 10-нд хаврын чуулган завсарлахад дараах 5 байнгын хороо ажлын тайлангаа танилцууллаа. 

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын, Төсвийн болон Хууль зүйн байнгын хороод ажлын тайлангаа танилцуулсангүй.   

Хэлэлцсэн гол хуулиуд

Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан

  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
  • Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Төрийн байгуулалтын байнгын хороо

  • Нийтийн сонсголын тухай хууль
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 
  • УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоол
  • Хууль тогтоомжийн тухай хууль
  • Захиргааны ерөнхий хууль зэрэг нийт 14 хууль батлан гаргасан.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж, ахуйн байнгын хороо

  • Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай   
  • Газрын тухай хууль

Эдийн засгийн байнгын хороо

  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль,
  • Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
  • Төрөөс аж үйлдвэрийн болон Эрчим хүчний талаар баримтлах бодлого
  • Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг тодорхойлсон.