Хууль зүйн байнгын хороо
2015.07.16
Хуульзүйн байнгын хороо ажлаа тайлагнана
УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлаж, Байнгын хороод энэ хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байна.
Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо маргааш ажлаа тайлагнахаар болжээ. Тус байнгын хороо өнгөрсөн хугацаанд хамгийн их ачаалалттай ажилласан аж. Энэ нь хууль зүйн салбарын хүрээнд олон хууль, тогтоолыг шинэчлэн баталж байгаатай холбоотой байсан гэнэ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо чуулганы завсарлагааны хугацаанд Эрүүгийн хууль, Өршөөлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийг дахин боловсруулахад ихээхэн анхаарч ажиллах юм байна.