2015.07.17
Засгийн газар “Хан Ресурс”-тай давж заалдлаа
Монголын Засгийн газраас Францын Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, олон улсын арбитрын шүүхээс Канадын “Хан Ресурс” компанид 104 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасныг эсэргүүцэж буйгаа мэдэгджээ.
“Хан Ресурс” компани 2009 оноос хойш Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэсэн ч 2012 онд батлагдсан “Урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд тус компанийн лицензийг хурааж авсан билээ. Ингэснээр “Хан Ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд хандаад байсан. Тэд Монголын Засгийн газраас 326 сая ам.доллар нэхэмжилсэн ч арбитрын шүүх 104 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гаргасан билээ. Манай Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэхээр дөрөвдүгээр сарын 21, 22-нд “Хан Ресурс” компанитай хэлэлцээр хийсэн ч амжилтанд хүрээгүй юм байна.