“Инвест Монголиа-2015” чуулга уулзалт ирэх 9 сард болно
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.07.23

“Инвест Монголиа-2015” чуулга уулзалт ирэх 9 сард болно

Олон улсын “Фронтиер Конференс” байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа-2015” чуулга уулзалт Улаанбаатар хотод ирэх 9-н сард зохион байгуулагдана.

Үүнтэй холбогдуулан тус байгууллагын Ерөнхийлөгч Маса Игатаг  УИХ-ын гишүүн Л.Болд Төрийн Ордонд хүлээн авч уулзаж санал солилцлоо.

“Инвест Монголиа-2015” чуулга уулзалтад Засгийн газар, УИХ-ын гишүүд, эдийн засагч, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцэх аж.

Найм дахь удаагийн чуулга уулзалт нь өнгөрсөн жил Улаанбаатар хотод болж 30 гаруй орны 450 гаруй орчим төлөөлөгч оролцож байсан юм.