УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.07.08

Мэнэнгийн талд бие далд орохоор хадлан ургадаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Мэнэнгийн талаас хадлан авч болдоггүй юм уу, өмнөх чөлөөт бүсээсээ ямар ялгаатай юм. Энэ асуудалтай холбоод нэг асуудал хөндмөрөө санагдлаа. Мэнэнгийн тал гэж бие далд орохоор хадлан ургадаг газар байна. Тэр чигээрээ. Ямар ч гантай жил өндөр ургадаг.

Гэтэл монголчууд хэзээ ч авч чаддаггүй. Тэр чигээрээ хатаад, дараа нь түймэр болоод жилдээ хэдэн айл өрх айлын олон мянган малыг сүйтгээд өнгөрдөг. Тэрийг нь аймаг болгон хадлангийн бригад гаргаад, ялангуяа гантай жил хэдэн залуучуудаар тэр өндөр өвснүүдийг хадаад, пресслэж болдоггүй муу аан"

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд “Огт өөр чөлөөт бүс. Өмнө нь тухайн үеийн мөрдөж байсан хуулиар хийж байсан. Шаардлагатай гэж үзвэл бид өөр газруудад чөлөөт бүс байгуулж болно. Хадлангийн нөөцийн хувьд Сүхбаатар, Хэнтийгээс хангалттай хадлан авчихдаг учраас Мэнэнгийн талаас хадлан авдаггүй байсан. Энэ жил гандуу байгаа учраас Мэнэнгийн талаас нэмж хадлан авах нь зүйтэй гэсэн чиглэлийг байнгын хорооноос өгч байгаа” гэж хариуллаа.