УИХ-ын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.03.25

Өргөдлийн байнгын хороо Замын үүдэд ажиллажээ

Өдөрт 7000-8000 иргэн Замын үүдийн боомтоор хил нэвтэрдэг байсан байна.Харин ОХУ визгүй болсны улмаас энэ тоо 40 орчим хувиар буурчээ.

Манай улсын иргэдийн хувьд манай улсын иргэдийн хувьд улсын хилээр гаргахыг хориглодог бараа гаргахыг завдсан зөрчил их байдаг байна.Манай улсын иргэд сар шинийн баярын хэрэглээгээ цуглуулах зэргээр арилжааны наймаа хийхдээ ихэвчлэн Урд хөршийг сонгодог тэр дундаа БНХАУ-ын Эрээн хотыг зорьдог байсан. Харин сүүлийн үед Монголчуудын энэ зорчих хөдөлгөөн эрс буурсан байна.

УИХ-ын гишүүн өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү: Сэлэнгэ аймгаар явж байхад боомтын тухай хуулийн зөрчил байсан. Өөрөөр хэлбэл хилийн цэргийн постыг чадваргүй болгосноос үүдэлтэй шалгалтын асуудал нилээн төвөгтэй болсон байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?