Онцгой байдал
2015.07.30
Баян-Уул суманд гал унтраах анги байгуулна
Өнгөрсөн хавар гарсан ой хээрийн түймрийн уршгаар ихээхэн хэмжээний газар иутаг, ой мод нь шатсан Дорнод аймгийн Баян-Уул суманд Гал унтраах анги байгуулахаар шийдвэрлэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хавар газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж байсан бөгөөд түймэр хил давж орж ирдэг Баян-Уул, Дашбалбар сумдад гал унтраах анги байгуулах талаар анхааралдаа авна гэж амлаж байсны дагуу ийнхүү бодит ажил хэрэг болгожээ.
Шинэ анги байгуулагдсантай холбоотойгоор Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс өргөжин Онцгой байдлын газар болон бүтцийн өөрчлөлт хийсэн байна.