Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Онцгой байдал
2015.07.31

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Ус цаг уурын орчны хүрээлэнгээс өгсөн мэдээллээр өнөө маргаашдаа төв болон зүүн зүгийн нутгаар бороо орж, сэрүүснэ. Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орно. Иймээс иргэдийг үер, усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Өнөөдрийн 21 хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн нутгийн хойд хэсэг, Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр.  Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үргэлжилсэн ширүүн бороотой байхыг анхааруулж байна.

Наймдугаар сарын 2-нд нутгийн зүүн хагаст, 3,4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2,3-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ.