2015.08.06

1960 оны замыг засварлалаа

Дулааны шугамын засварын ажил дуусч нээлтээ хийлээ.

Хуучирч муудаад цаас шиг болсон шугам хоолойг сольж шаардлагатай үед замаа ухаж цоололгүйгээр доогуур нь орж засах боломжтой тунель гарган шинэчлэл хийжээ.

НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга “Их дэлгүүр- Хүнсний 20, Хүнсний 20-Драмын театр хүртэлх энэ зам бол 1960 оны үеийн зам. Өвлийн улиралд шугамд гэмтэл гарвал хотын төв тэр чигтээ хөлдөхөөр байсан. Харин энэ аюулыг бид даван тууллаа” гэж нээлтийн үеэр хэлсэн юм.  

Дулаан нэвтрэх хүчин чадал сайжирсан учраас гэр хороолол руу ч дулааны шугам татах боломж бүрджээ.

               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү