УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2015.08.06

Ардчилсан намын үед авлигчдыг өршөөж болохгүй

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх юм.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өрнөж байна. Энэ хуулийн төслийн дараа Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Үнэхээр хардахаас өөр аргагүй  байна. Хуулийн төслийг харахад хэтэрхий цөөнх зориулагдсан. Өөрөөр хэлбэл, “Чингис”, “Самурай” бондоос мөнгө авсан хэдэн аж ахуйн нэгж,  тэр мөнгийг захиран зарцуулсан  төрийн албан хаагчдыг өршөөх нь байна шүү дээ. Үнэхээр хариуцлагагүй байна. Энэ хуулийг батлагдвал эдийн засаг  дөрвөн их наяд төгрөг орж ирнэ гэж ТЕГ-ын дарга ярьж байна. Өмнө нь үүнийгээ яагаад мэдээгүй юм. Татвар төлсөн улсуудад урамшуулал олгох ёстой шүү дээ. Төлснийх төлөө яллаж болохгүй. Төлөөгүй хүмүүсийг нь урамшуулж болохгүй. Дээрээс нь тэд мөнгө завшина

УИХ-ын гишүүн Б.Болор: Байнгын хороон дээр таны ярьж байгаа асуудал бүгд яригдсан. Энэ талаар хэлэлцүүлэг өрнөсөн.  Миний хувьд тантай санал нэг байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хуульд заасан хариуцлагаас чөлөөсөн юм байна гэж ойлголоо. Гэхдээ яагаад татвараа төлөх гэж. Давхар , давхар шударга  бус юм яваад байдаг. Хуулийн хариуцлагаас чөлөөлөгддөг. Татвараа тэглүүлдэг.  Нөгөө талаас улс төрийн албан тушаалтан, төрийн албан тушаалтны асуудлыг яагаад оруулж ирж байгаа юм. Авлигын ямар, ямар заалтууд нь энд зайлшгүй суух ёстой болсон юм бэ. Авлигын асуудлыг Өршөөлийн хуульд яагаад ч хамруулж болохгүй.  Үүнийг явуулчих юм бол Авлигын өмнө Монгол хүчин мөхөсдлөө гэж харагдана. Ялангуяа авлигатай тэмцэнэ гэж хамгийн их ярьж, гарч ирсэн  Ардчилсан намын үед авлигчдыг өршөөж болохгүй. Үүнийг ингэж санал гаргасан Б.Болорчулуун гишүүн өөрөө тайлбарламаар байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Миний хувьд авлигын хэргийг үүнд хамруулж болохгүй. Хэзээ ч  ямар ч орон авлигачдыг өршөөдөггүй юм. Урд, хойд хоёр хөршөө хар л даа.

 Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.