Хүлээлт үүсгэсэн Өршөөлийн хууль гацаанаас гарлаа
2015.08.06

Хүлээлт үүсгэсэн Өршөөлийн хууль гацаанаас гарлаа

Сүүлийн 20 жилд УИХ-аас таван удаа Эрүүгийн өршөөлийн хуулийг  баталж байсан.

Тодруулбал 1991, 1996. 2000, 2006, 2009 онуудад Өршөөлийн тухай хууль батлан таргаж, тодорхой тооны хүмүүсийг ялаас хэлтрүүлж байлаа. Мөн мөрдөн байцаалт, прокурорын шатанд байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хамгийн сүүлд буюу 2009 оны хуулиар гурван мянга гаруй хоригдол төрийн өршөөлийг авч, эрх чөлөөтэй болсон байна. Харин өнгөрсөн онд Өршөөлийн хуулийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Цог, Ц.Цолмон нарын нэр бүхий 24 гишүүн боловсруулан өргөн барьсан.

Гэвч энэхүү төслийг хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулахгүй нэлээн удаасан юм. Энэ удаагийн өргөн барьсан Өршөөлийн тухай хуулийн төсөлд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй  үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгасан байгаа юм. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хөнгөн, хүндэвтэр, зарим хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах эрүүгийн хэргийг бас тус тус хэрэгсэхгүй болгох аж.

Нийгэмд хүлээлт үүсгээд байсан энэхүү хуулийн төслийн ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болж, өнгөрсөн мягмаг гарагийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хаалттайгаар хийсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхсон юм.

Д.Ганбат: Өршөөлийн тухай хуулийг дэмжиж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн ч Монгол Улын иргэд учраас төр нь иргэддээ өршөөл үзүүлэх нь зүйтэй. Монгол Улсад 6000- 7000 хүн ял эдэлж байна. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулж байгаа учраас энэ олон хүний талд нь ч гэсэн өршөөл үзүүлэх нь зүйн хэрэг. Нийгэмд хүлээлт үүсчихсэн байгаа учраас ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах ёстой. Хрригдож байгаа хүмүүс бүгд суллагдахгүй нь мэдээж. Гэхдээ ялын хугацаанд нь тодорхой өөрчлөлтүүд орно.

Я.Содбаатар:   Эрүүгийн өршөөлийн тухай хууль жил гаруй яригдаж байна. Энэ хуулийг манай намын бүлэг дэмжиж байгаа. Ингэхдээ анх удаа гэмт хэрэг хийсэн, санамсар болгоомжгүйгээсээ хэрэгт холбогдсон , хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү хамрагдах хууль гараасай гэж хүсч байгаа. Хэдэн хоригдол энэхүү хуульд хамрагдах талаар нарийн мэдээлэл гараагүй байна. Урьдчилсан байдлаар Монгол Улсын хэмжээнд ял эдэлж буй 7000 гаруй хоригдлоос 2000 гаруй хоригдол Өршөөлийн хуульд хамрагдана.