Их сургуулийн багш нар багшлах аргазүйн сургалтад хамрагдана
2015.08.10

Их сургуулийн багш нар багшлах аргазүйн сургалтад хамрагдана

БСШУЯ-аас Дээд боловсролын чанарын шинэчлэл, инженерийн боловсролын CDIO системийг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын төрийн өмчийн 3 их сургуулийн багш нарын сургах арга зүйн чадамжийг дээшүүлэх  зорилгоор Сингапур улсын Темасексантай хамтран төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 

Уг  төсөлд  ШУТИС, МУИС, ХААИС-ийн нийт 150 багш хамрагдаж багшлах арга зүй болон сургалтын идэвхтэй үйл ажиллагааны талаар сургалт авах юм. Тэдгээрээс 60 багшийг шалгаруулж, нэгдсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, инновацийн бүтээгдэхүүн системийг ойлгох, боловсруулах, туршлагад тулгуурласан сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, шинэчлэгдсэн сургалтын үр дүнгийн  үнэлгээ боловсруулах зэрэг сургалтад дахин хамруулах аж.  60 оролцогчоос 20 багш нь сонгогдон  тусгай сургалтын хөтөлбөр боловсруулан, ажиллах чадвар бүхий мастер багш нар болж, улмаар Монголын их дээд сургуулийн багш нарыг чадваржуулах ажил хийх юм байна.