2015.08.10
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ААШТ эхэллээ
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр манай улсад эхэллээ.
Тэмцээнд таван орны 40 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд Худалдаа аж үйлдварийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ нь Монгол Улсад зохиогдож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын анхны тэмцээн юм. Тэмцээнййг Эрүүл мэнд, спортын яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Хаан” банк зэрэг газрууд ивээн тэтгэн, зохион байгуулж байна. Олон улсын сонсголгүй иргэдийн шатрын холбоонд Азийн долоон орон харьяалагддагийн нэг нь манай улс юм байна.