УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.08.13

Төр хүчтэй бол уучилж чаддаг байх хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

Өршөөлийн тухай хуульд ямар ямар гол зүйлийг тусгасан бэ ?

2012 онд анх МАХН-ын дарга Н.Энхбаярыг цагдан хорьж байх үед Өршөөлийн хуулийн төслийг санаачилсан байсан. Энэ үед тус хуулийн төслийг намын даргаа гаргах гэж байна гэсэн улстөржилт явсан учраас тухайн үед төслөө татсан. Түүний дараагаар Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсаны дараа хуулийн төслөө дахин өргөн барьсан. Гэвч гурван жил УИХ-дээр гацсан.

Энэ хууль батлагдсанаар хэн суллагдах вэ?

Тодорхой хэргүүдийг огт өршөөхгүй байх ёстой гэсэн хатуу заалт бий. Яагаад гэвэл тийм хүмүүст төрийн өршөөл зохихгүй. Жишээлбэл хүчин, хар тамхины хэрэг, тагнуул, эх орноосоо урвасан, бусдыг санаатайгаар амь насыг нь хохироосон  зэрэг 40 гаруй  хэргүүд энэ хуульд огт хамаарахгүй.

Өршөөлийн  тухай хуулийг нэг хүнд буюу МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан хууль болчихлоо гэдэг мэдээллүүд байна. Энэ талаар тодруулахгүй юу ?

             Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү