МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.08.13

Албан тушаалтнуудыг өршөөхийг МАН дэмжээгүй

Өршөөлийн хуулиар авилга, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх болсон нь нийгмийн бухимдлыг төрүүлээд байгаа.

Харин уг хуулинд авлига, албан тушаалтнуудыг хамруулахыг огт ч дэмжээгүй гэж УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Анх удаа санамсар болгоомжгүйгээр хэрэг үйлдсэн хүмүүс, эмэгтэйчүүд, ахмадууд гэх мэт хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсийг өршөөх нь зөв. Харамсалтай нь хэлэлцүүлгийн явцад "Шударга ёс" эвсэл "АН"-ын зүгээс албан тушаалтнуудын гэмт хэрэг, авлига, хээл хахуулийн хэргүүдийг хамруулахаар санал гаргасан. Үүнийг бид дэмжээгүй. Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн ч олонхиороо хүч түрсэн тул сүүлийн хэлэлцүүлэгт оролцоогүй" гэв. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.